ДЭЛХИЙН ЧАНСАА: Д.Сумъяа, М.Уранцэцэг нар тэргүүн байраа алдлаа

“БАКУ-2018” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөж, дэлхийн чансаа шинэчлэгджээ. Шинэчилсэн чансааг Японы Хифүми Абэ, Үта Абэ, Цүкаса Ёшида, Сара Асахина,  Испанийн Николоз Шеразадишвили, Украины Дарья Белодед, Францийн Мари-Эв Гайе  нар тэргүүлж эхэллээ.

Харин дэлхийн чансааг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тэргүүлж байсан МУГТ М.Уранцэцэг, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нарын чансаа ухарчээ. Тодруулбал,  эмэгтэйчүүдийн  48кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааны гуравт, 57 кг-д МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа хоёрдугаарт бичигдэж байна. 

Эмэгтэйчүүдийн чансаа

Эрэгтэй жүдочдоос 60 кг-д Д.Амартүвшин долоо, 66кг-ийн жинд Г.Хэрлэн тав, 73 кг-д МУГТ Г.Одбаяр дөрөв, Ц.Цогтбаатар арав, 81 кг-д О.Ууганбаатар найм, 90 кг-д Г.Алтанбагана ес, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр гуравдугаар байрт тус тус бичигджээ.

Эрэгтэйчүүдийн чансаа


Дашрамд дурьдахад,

ДАШТ-ий аварга - 2000 чансааны оноо
Мөнгөн медаль - 1400
Хүрэл медаль 1000 оноо тус тус хүртжээ.


Б.Од
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-01 07:39:15
    Дэлхийн чансаанд нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй л дээ. Тив дэлхийд нэрээ дуурсгамаар байвал барилдааны чанар, арга текник, сэтэл зүйгээ бэлдмээр байна
    121.101.177.71
    Мэдэгдсэн Хариулах
  • manaihan agyy?... 2018-09-30 15:34:02
    manai hoyor ergeed bairaan neheed abchih chadaltai hymyys?gehdee daraagiin behchyyd een beldeh ni chyhal!
    212.234.217.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2018-09-30 08:07:56
    Тэр ямар хамаа бна тэртээ тэргуй л сумьяа бол номер 1 тамирчин
    59.153.112.117
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-09-30 06:55:19
    за яадгийн яадгийн. улс төрчид тэрнээс ч илүү хортой гарзтай яваад ирдэг юм.
    66.181.187.159
    Мэдэгдсэн Хариулах