Монгол иргэд Чили улсад визгүй зорчих нөхцөл бүрдлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Роберто Ампуеро-той хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
 


Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, тэр дундаа, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцов.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсоноор хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэнэбат 2018-09-29 03:32:11
    Угаасаа энгийн паспорттой иргэд Чилид визгүй зорчдог юм билээ. Би 2016 болон 2017 онуудад 2 удаа явсан. Манай ГХЯ одоо ийм мэдээлэл өгч байгаа нь сонин байна