УИХ-ын дарга, гишүүд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж  хүүхэд багачууд, оюутан залуус эрдмийн их аяндаа мордлоо. Сүүлийн жилүүдэд 9 дүгээр сарын 1-нд МУ-ын ерөнхийлөгч теле хичээл зааж хичээлийн шинэ жилийг эхлүүлдэг болоод байгаа билээ. Харин УИХ-ын дарга, гишүүд зарим сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог юм.

Энэ жилийн хувьд УИХ-ын дарга З.Энхболд Барилгын политехникийн коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон бол МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БЗД-ийн 92 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцжээ. Тус сургуулийн дунд, ахлах ангийнхны хичээлийн шинэ байрыг өнгөрсөн өвөл ашиглатанд оруулсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Улсын тэргүүний 33-р сургуулийн 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Тэрбээр сурагч багш нарт хандаж Монгол Улсын ирээдүйг тодорхойлох боловсролын  салбарт түлхүү анхаарч, чанартай боловсролыг эрхэмлэх бодлого барьж ажиллана гэдгээ илэрхийлээд энэхүү  зорилтыг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвх оролцоо  чухал гэдгийг онцлон хэлсэн юм. Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Баянгол дүүргийн Гурван тамир болон 13 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уих 2014-09-02 09:47:04
    ТА НАР НЭЭЛТ ХИЙЖ ШАВ ТАВИХААРАА Л НЭГ БОЛЛОО,ХУРЛАА ХУРАЛДУУЛЖ АМЬДРАЛД НИЙЦСЭН ХУУЛИА ГАРГАХАА БОД ХУДЛАА ШОУГАА ЗОГСОО.МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ СУУДЛЫН БӨГЛӨӨС БОЛСОН ХУВИЙН СОНИРХОЛТОЙ МАХАН ТОЛГОЙТ 76 СӨНӨТҮГЭЙ.
    202.179.10.14
    Мэдэгдсэн Хариулах