Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:30 цагт: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэрэг бүртгэх албанаас  "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

10:00 цагт: НЗДТГ-ын 14 давхарт Нийслэлийн ИТХ-ын Ээлжит 18-р хуралдаан болно. Хуралдаанаар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилт, “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.

10:00 цагт: "Корпорейт" конвеншин сентрийн "Улаанбаатар" танхимд "Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг болно.
 
10:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, хариуцлага хурал болно.

10:00-18:00 цагт: Тусгаар тогтнолын талбайд ШҮҮХ, ШҮҮГЧ нарын хууль бус үйлдэлтэй холбоотой жагсаал цуглааныг иргэн Б.Батдэлгэр хийнэ.

12:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд "Дубайн гэрээ"-ний асуудлаар гаргасан захирамжуудыг хүчингүй болгуулах тухай гомдлыг ЗГХЭГ-т хүлээлгэн өгсөн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

16:00 цагт:  “Уран зургийн галерей”-д "Дүрслэх урлагийн шилдэг бүтээл – 2018" үзэсгэлэнгийн нээлт  болно.

17:30 цагт: МУБИС-ийн Багшийн сургууль, Өөрчлөлтийг чиглүүлэгч төрийн бус байгууллага, БМДИ хамтран зохион байгуулж буй "Ном унших дадлаа өсгөе" аян хаалтын үйл ажиллагаа Багшийн сургуулийн урлаг зааланд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.