Төрийн ордонд хүн нас баржээ
Төрийн ордонд өнөөдөр “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөн болов. 

Харин энэхүү арга хэмжээнд оролцож байсан 87 настай өндөр настан гэнэт амьсгал хураасан харамсалтай хэрэг дөнгөж сая гарчээ.

Талийгаач нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 87 настай, эрэгтэй С байсан бөгөөд тэрээр Багануур дүүргийн ахмад багш нарыг төлөөлөн ирсэн байжээ.

Зохион байгуулагчид яаралтай түргэн тусламж үзүүлж, дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ нас барсан байна. Энэхүү харамсалтай хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-27 09:11:48
    Цогзолмаагийн хажууд сууж байсан өндөр настан байхаа даа.
  • зочин 2018-09-27 09:07:10
    Ямар их хар мөртэй "САЙД" вэ, дандаа л муу мэдээ дагуулах юм.
  • Зочин 2018-09-27 08:45:07
    Боловсролын салбарт муу ёр шүгэлжээ. Зүгээр гэртээ байсан ахмад багшийг дуудаж авчраад алаад авах юм даа.