Хурд тохируулж, хамгаалах бүс зүүгээгүй улмаас харамсалтай осол гарчээ
Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймийн Есөнзүйл сумын IV баг, Цагаан чулуутын гүүр гэх газарт Тоёота приүс-11 маркийн автомашины жолооч Б нь зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртэл авсан байна.

Приүс маркийн машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9-1 заалт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал,тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2-3-Б заалт "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гүүрний дугуй цохигч мөргөн онхолдож 100 метрийн цаана зам дээр зогсож байсан "Тоёота Ланд крузер-200" маркийн автомашиныг мөргөж алтан амиараа хохирч, гурван зорчигчийн биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгджээ.

Бид хууль дүрмээ хэрэгжүүлээгүйн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна хэмээн тус аймгийн Замын цагдаагийн газраас мэдээлэв.
 


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Вв 2018-09-29 12:23:51
    Энэ Ланд яагаад замаа чөлөөлж зогсоогүй юм бэ?
    122.201.24.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Dulmaa 2018-09-29 02:11:37
    Oilgomjgui nairuulgiin shaardlaga hangahgui medee bichihee bolij uz.Zamiin hashlaga murguud unasan yum bishuu. Huuli durem zurchisnii ulmaas unasan ch geh shig
    66.181.185.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-27 06:16:23
    Монголд үнэндээ 100 гаргаад явчих зам байхгүй. Бид ч нэгнээ гүйцэж л байвал ялан дийлж байгаа юм шиг таашаал авдаг гаж улс
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвөрхангайгаас УБ орох зам аюултай 2018-09-27 02:37:59
    Энэ хавьд дандаа аваар осол гардаг. Бага хурдтай явсан ч мөргөлдөж аваар гардаг. Ер нь замаар шөнө явахгүй байх хэрэгтэй шүү хүмүүсээ.
    65.49.68.154
    Мэдэгдсэн Хариулах
  • zochun 2018-09-27 02:37:06
    Huni um oulgoh chadvart tulguurlag golooch bolgoh heregtei
    202.9.41.253
    Мэдэгдсэн Хариулах
  • bavgar  2018-09-27 02:33:50
    Avtomashinii ontsgoi tatvaraa l nem tatvaraas olson orlogooroo niitiin teevree hugjuui hunii altan amiig dain bolj bgaa gazraas uluuteigeer urj bn
    103.9.90.131
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2018-09-27 02:06:36
    Хотод машин барихад хүртэл аймшигтай л байгаа. ЭГНЭЭ сүлжиж давхидаг эрүүл бус жолооч нар олон байна. ӨӨРӨӨ жолооны дүрмийг чанд сахилаач аваарт орох аюул байн...
    66.181.187.206
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-09-27 01:50:10
    хэлэх ч уг олдохгуй бна ингээд л байгаа юм даа юу ч гэхэв монголчууд дэндуу хэнэггуй хууль дурэм гэдэг юманд хэт хайнга хандах юм даа
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-27 01:38:30
    Замд их хурдалсан амьтад бидэнд яарах ямар шалтгаан байна чухамдаа үхэх л гэж байх гэвч амьд явах сонирхолтой хүн энд өртөөд байна бидэнд хурдан явах зам үгүй
    202.9.43.90
    Мэдэгдсэн Хариулах