ДАШТ 2018: Өнөөдөр манай гурван бөх хүч үзнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна.  Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн +100 кг жингийн барилдаанууд болж, медальтнуудаа шалгаруулна. Манай улсаас +100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа нар барилдана.

Н.Түвшинбаяр олимп, дэлхийн аварга Чехийн Лукас Крплакийн толгойлж буй "D" хэсэгт багтсан. Тэрбээр эхний барилдаанаа Кыргызстаны бөх Бекболот Токтогоновтой хийх бөгөөд түүнийг ялбал хоёрдугаар тойрогт Хятадын Шао Тонгтой  хүч үзнэ. Ө.Дүүрэнбаярын хувьд Олимпийн хошой хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Бразилын Рафаэл Силвагийн толгойлж буй  "B" хэсэгт багтжээ. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Америк-Венесуэлийн бөхчүүдийн ялсантай барилдана. Харин +78 кг-д Б.Мөнхтуяа "B" хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Германы жүдоч Каролин Весстэй барилдана.

Тэмцээний хэсгийн барилдаанууд манай цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд 20:00 цагаас явагдана.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • batbayar 2018-09-26 05:17:41
    +78 nemergui ee. munkhtuya uuriihuu bieiig ch hudulguj diilehgui bjiij. yaj barildah yum be.
    43.228.131.182
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-26 03:35:50
    - 78 д хун байхгуй байж нэмэх далан наймаар яахнав дээ багийн барилдаанд хэрэгтэй юм болов уудаа
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах