Эмэгтэй жүдочид багаараа мөнгөн медаль хүртлээ
ОХУ-ын Челябинск хотноо өчигдөр жүдо бөхийн багийн ДАШТ болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнээс манай эмэгтэй баг мөнгөн медаль хүртжээ.

Тодруулбал, шилдэг 16 багаас манай эмэгтэй баг Казахстан, Кубийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж ялалт байгуулснаар аваргын төлөө Францын бүсгүйчүүдтэй барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдлаа.

Багийн бүрэлдэхүүнд 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон, 67 кг-ын жинд Д.Сумъяа, 63 кг-д Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг , 70 кг-д Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа нар багтсан юм.

Эмэгтэй багийн барилдаанд Франц алтан медаль, Монгол мөнгөн медал Герман, Япон улсын тамирчид хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэй багийн  ангилалд алтан медалийг Япон, мөнгөн медалийг ОХУ, хүрэл медалийг Герман, Гүржийн багууд авлаа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.