Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байгаа бөгөөд манай хоёр тамирчин үзэж буй юм.
Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдөж буй Цэнд-Аюушийн Наранжаргал хоёрдугаар тойргийн барилдаанаа Недерландын Санне Ван Диктэй хийж, ялагдал хүлээлээ. Ингэснээр Ц.Наранжаргалийн хувьд ДАШТ өндөрлөж байна.
Харин эрэгтэйчүүдийн 90кг-д зодоглож буй ОУХМ Гантулгын Алтанбагана хоёрдугаар тойрогт Польшийн бөх Пётр Кучераг нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа. Түүний дараагийн учраа нь Японы Кента Нагасава байх юм. К.Нагасава өнгөрсөн онд Екатеринбург болон Токиогийн Гранд Слам тэмцээнүүдэд түрүүлж, "Мастерс"-аас хүрэл медаль хүртсэн билээ.
Б.ОД