Хурандаа С.Хүрэлбаатар, Ч.Болдбаатар хоёрыг авлигын хэргээр шалгаагүй гэв
Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг авлигын хэрэгт холбогдуулан АТГ-аас саатуулсан талаар мэдээлсэн.

Нийслэлийн прокурорын газраас мэдээлснээр, цагдаагийн хошууч Г.Алтан-Очирыг шүүгчийн захирамжаар 30 хоног саатуулж,  түүнд холбогдох хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж буй аж. Түүнтэй хамт тус хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар нарыг шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарсан юм. Тэгвэл тус мэдээлэл ташаа бөгөөд тэднийг цагдан ч хориогүй гэдгийг албаныхан хэлж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийн хошууч Г.Алтан-Очирын  холбогдсон хэрэгт Мөнх-Очир, Жаргалан гэх хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-25 03:15:24
    худлаа биш байх аа. Нөгөө хэд нь авилга өгсөн байх. Ингэж хардаж байна_
  • зочин 2018-09-24 10:20:51
    Удахгүй Алтан-очирыг саатуулаагүй болно.
  • иргэн 2018-09-24 02:35:04
    хэн хоригдоогуй хунийг хорисон гэж мэдээлсэн юм оллоо буюу сайхан чи л мэдээлээ биз дээ худлаа мэдээлсэн юм бол уучлалт гуйгаач