Хакухо М.Даваажаргал хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
Японы сүмо бөхийн намрын барилдаан 15 дэх өдрөө үргэлжилж, ёкозуна Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо.

Өдгөө 33 настай Хакухо өчигдөр озеки Гоедог ялж, 14 даваа, ямар ч унаагүй болсноор намрын барилдаанд түрүүлэх нь тодорхой болжээ.

Ингэснээр тэр Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1000 дахь ялалтаа байгуулсан гэх хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоож чадсан байна.

Ийнхүү дээд зиндаанд түрүүлсэн тоогоор Хакухогийн ард 32 түрүүтэй Тайхо их аварга жагсч байгаа бол дээд зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан дараачийн бөх нь 2011 онд зодог тайлсан, 879 ялалттай озеки Кайо болж байгаа аж.

Гэмтлийн улмаас таван тэмцээн дараалан түрүүлж чадаагүй байсан Хакухо энэ оны анхны түрүүгээ ийнхүү авч байна.
 
“Нас явахын хэрээр миний гэмтэж бэртэх нь амархан болоод байгаа. Тийм учраас би энэ түрүүг авахдаа ингэж их удлаа. Энэ түрүү миний хувьд их үнэ цэнэтэй юм” гэж тэр тэмцэээний дараа ярьжээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ylger jisee haryylaarai?... 2019-10-08 07:41:01
    Agyy domog sumo beh ikhe abragadaa dahiad Olimpiin debjee oirtoj baina dahiad taniig tyryyleesei gej bodoj baina!bid hamt yzne?....
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ll 2018-09-24 09:22:38
    Mongolooroo baisn bol. Mongol garaltai japan buh shal teneg saihn zuil yagaad Mongolooroo uldej boldoggui ym be. tuuhin hamgiin balain ene ym
    64.62.232.87
    Мэдэгдсэн Хариулах
  • ikhe abraga daa bayar hyrgye!!! 2018-09-23 14:07:23
    Bidnii baharhal bolson ikhe abraga daa bayar hyrgye!ynenhyy hychtei gaihaltai barildaantai hyn bol ta!bayar hyrgye!
    37.58.136.163
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-09-23 10:45:18
    сэтгуулч хун мэдээг ингэж бичдэггуй юм бичиг усгийн чадвартай жирийн хун ч чамаас дээр бичнэ ямарч унаагуй гэж бичдэг юм уу ямар унаатай бол туруулэхгуй юм
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ 2018-09-23 08:36:31
    Баяр хүргэе. Үнэхээр мундаг залуу шүү
    202.21.106.147
    Мэдэгдсэн Хариулах