Бөхийн өргөө хэвийн ажиллаж эхлэх талаар баттай мэдээлэл алга
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хаалгыг нь барьсан Бөхийн өргөө удахгүй хаалгаа нээж, үйл ажиллагаанууд  хэвийн явагдахаар болжээ. Ирэх долоо хоногоос эхэлж заалны барилдаан хэвийн явагдана гэсэн мэдээлэл өнөөдөр бөхчүүдийн дунд их таржээ.

Бөхийн өргөөг БЗД-ийн прокурорын зөвшөөрлөөр хаалгыг нь хаасан юм. Тэгвэл хэн үүд хаалгыг нь нээх зөвшөөрөл өгөв. Энэ талаар албаныхнаас асууж сураглахаар мэдэх хүн алга. Тэгсэн хэрнээ заалны барилдаанууд удахгүй эхэлнэ гэсэн дам яриа л гадуур түгсэн байна.

Саяхан Бөхийн холбооныхон аймгуудын дэвжээдийн багш нарт уулзалт хийсэн гэнэ. Тэд бөхийн өргөөг нээж үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тиймээс хаалгыг нь нээлгүүлж, барилдаануудыг явуулахаар болсон талаар зарим эх сурвалж хэлэв.

Хэдхэн хоногийн өмнө Бөхийн өргөөг Ерөнхийлөгч улсын мэдэлд авах асуудлыг судалж, холбогдох асуудлаар шийдвэр гаргахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд даалгасан албан тоот явуулсан байгаа. Энэ асуудал нэг мөр шийдэгдээгүй байхад үйл ажиллагааг нээхээр болжээ. 

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine