Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй сайд, гишүүд АНУ-д албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өчигдөр/09.20/ АНУ-аас манай улсад үзүүлэх 350 сая америк ам.доллар буюу 875 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын сангийн хооронд байгуулах компакт гэрээ боловсруулах үндэсний ажлын албыг Э.Содонтогос ахалж яваа бөгөөд тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ мэдээллийг дуулгасан байв.

Тэрбээр “350 сая ам.долларын буцалтгүй тусламж маань бүтлээ. Компакт гэрээ маань баталгаажлаа. Улаанбаатарчууд олон арван жилийн цэвэр усны нөөцтэй болж, дахин боловсруулсан усыг зарим үйлдвэрт ашиглаж, усны жинхэнэ үнэ цэнийг мэддэг болно. Усыг хэмнэж, үнэлж, гамнаж, хайрладаг болно. Ажил ундарна, ус ундарна. Амьдрал ундарна” гэжээ.

Манай эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн нэг нь ус. Бидний амьд явахын баталгаа мөн л ус. Манайд усан хангамжийн эрэлт, нийлүүлэлт тун ойрын хугацаанд тэнцэж, бид усны хомсдолд орох нь тодорхой болоод байгаа. Бид яг үнэндээ ямар ус хүнсэндээ хэрэглэж байгаагаа ч мэддэггүй. Харин энэхүү хөтөлбөрөөр бид чанартай ус хэрэглэдэг болохоос гадна гүний усаа шавхаж дуусгахгүй байх нөхцөл бүрдэнэ. Үүнд л компакт гэрээний 350 сая ам. долларын буцалтгүй тусламж зарцуулагдана хэмээн гэрээ байгуулсан албаныхан онцолжээ.

Энэ мөнгө бол зээл биш, эргэн төлөгдөхгүй. Энэ мөнгөөр усны хэрэглээнд “хувьсгал” хийнэ. Саарал ус ашигладаг болно. Цэвэр усаа гамнах цаг ирсэн гэж ойлгож болно.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Xvрэлсvхэд 2018-09-23 04:06:28
    Аль 5 жилийн емне Элбэгдорж Еренхийлегч байхдаа энэ 350 сая долларыг АНУ егехеер болсон мэдээ гарч байсан даа. Элбэгдоржийн буян шvv.
    66.181.182.221
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-09-22 04:48:15
    uls orniihoo hogjliin toloo zutgej yavaa hun burt talarhay. Sain medee baina. ur ashigtai zartsuulah bailgui dee.
    59.153.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-09-21 13:51:05
    Ene xywalznyyd dyndaas ni idchix bii dee.Ard tvmnii itgeliig aldchixsan lyiwarchid shvv dee.Jinxene yls törd ajillax zalyy xvniig songox ni zöw
    93.221.178.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Содонтогос 2018-09-21 12:51:48
    Хvрэлсvхээ, тэр Мянганы сорилтын сангийн Монголын хорооны дарга Содонтогос гэдэг тереес терсен тэрбумтан авгайгаа халаачээ!!! Емнvvр чинь ороод ярилцлага егеед ...
    43.242.242.237
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-09-21 10:39:29
    Сайн мэдээ. Хамгийн гол нь зориулалтаар ашиглаж усны асуудалаа цэгцлээд авбал болоо. Буцалтгүй гээд идчих бий дээ.
    68.62.241.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-21 10:00:07
    350 сая ам долларын цаана ямар эрх ашиг байгаа бол Америк ч зүгээр ч юмаа өгөхгүйдээ. Цаана нь нэг ашиг сонирхол байгаа даа юу байж болох вэ?
    202.131.225.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-09-21 07:49:32
    Монголын нэрээр гаднаас их доллар олох боловч даргууд баян,ард тумэн нь ядуу улс юм даа бид.
    103.229.121.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулгайлав аа!!! 2018-09-21 04:25:48
    За тэгээд, энэ мөнгөнөөс нь битгий хулгай хийгээд байгаарай даа, та минь!!!! Зарцуулалтын хяналтыг "шилэн" болгож, ил тод тайлагнах хэрэгтэй шүү!!!
    66.181.160.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Тоть 2018-09-21 04:19:43
    Сүүлийн 3 жил энэ юмаа тоть мэт давтлаа
    202.179.27.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-21 04:01:57
    "Баталгаажав" гэнэ дээ. Тэнэг боловсролгүй сэтгүүлч нар битгий бичиж байгаач та нар! Ой гутмаар юм аа бичсэн юмыг нь уншихаар
    103.229.122.230
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-21 03:29:33
    Tiim ch gesen ted ajlaa hiine shuu dee
    121.144.120.34
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-09-21 02:29:46
    Baahan ondor zalin awsan Amerik mergejiltenuud ireed tom tom Officc tureesleed heden arwan jil suuchihaar ene 350 say dolloriin tal ni dashii shooog boldog doo!...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах