Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх нэрээр 97 тэрбум төгрөгийн ажлыг “Темпланд” ХХК-д тендергүйгээр өгч байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл энэ бүхний эсрэг зогсохоо мэдэгдээд, ажиллаад эхэлсэн байна.
Тэрээр “Хотын захиргааг Яармаг руу биш Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх ёстой. Тэгж байж иргэдийн газар үнэтэй болно. Хэрвээ та нар 97 тэрбумыг тендергүйгээр өгч, Хотын захиргааг Нүхт рүү нүүлгэж зиндаа тогтоох гэж байгаа бол би Гэр хорооллын бослого гаргана шүү. Би бас Яармаг, Нүхтийн аманд хэн хэн газар аваад, үнэ хүргэх гээд хүлээж байгааг мэдэж байгаа” гэж Ерөнхий сайд руу утсаар ярьж хэлжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч тэр даруй ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг дуудаж “Яахаараа тендергүйгээр 97 тэрбумын ажлыг хийлгэдэг юм бэ. Орж гарч байгаа бичиг, шийдвэрээ чи сайн хар л даа. Учрыг нь ол” гэсэн байна. Харин Г.Занданшатар энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Юутай ч Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийнхөө эхлүүлсэн ажлыг огт өөрөөр явуулахыг эсэргүүцнэ гэдгээ эрх баригчдад мэдэгдсэн байна. Жагсаал цуглаанаа ч эхлүүлсэн.
Яг үнэнийг хэлэхэд эхлүүлсэн ажлаа гудамжнаас ч хамгаалдаг Э.Бат-Үүл шиг улстөрч хаа байна? Байхгүй. Улстөрчид, дарга нар албан тушаалаа өглөө л бол эргэж харах ч үгүй алга болдгийг бид мэднэ.
olloo.mn