29 дүгээр сургууль орчмыг камержуулна
 Зам тээврийн хөгжлийн яамны санаачлагаар иргэн, аж ахуй нэгжүүд нэгдэн тусгай сургууль цэцэрлэг орчмын орчин нөхцлийг сайжруулах аяныг эхлүүлжээ.
 
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, 29 дүгээр сургуулийн захирал Б.Баярсайхан нарын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Сүхбаатар дүүрэг, 100 айл орчимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 2 сургууль, 2 цэцэрлэг байрладаг. Эдгээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амьдрах орчин нөхцлийг сайржуулах аянд зарим аж ахуй нэгжүүд 25 сая төгрөг хандивлажээ.
 
Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын тоо, ослоос учирч буй хохирлын хэмжээ дорвитой буурахгүй байгаа. Тийм учраас зам тээврийн ослын гаралтыг бууруулахаар нэлээдгүй ажил хийж байна. Тухайлбал сургууль орчмын аюулгүй байдлыг тохижуулахаар энэхүү аяныг эхлүүлсэн” гэв.
 
Тус аяныг дэмжиж хийлч Ч.Дэлгэрцэцэг, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, “VTV” телевизийн сэтгүүлч Болдко, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү нар дуу хоолой болон ажиллаж буй юм байна.
 
УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү “Та бүхэн бидний энэхүү аяныг дэмжихийг хүсвэл фэйсбүүкийн “Дөрвөн бэрх хөгжил” пэйж хуудсанд нэгдээрэй. 100 айл орчимд тусгай хоёр сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тус сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахаар ийнхүү нэрлэсэн байгаа” гэлээ.
 
Тиймээс тусгай хэрэгцээт сургууль болох 29 дүгээр сургууль орчмыг камержуулахаар болсон байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.