Сэрэмжлүүлэг: Халтиргаа гулгаа үүссэн байна
Өнгөрсөн шөнө орсон цас борооны цасны улмаас нийслэлээс орон нутгийг зорих авто замуудад халтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөн саатахад хүрсэн байгаа талаар замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 
Тухайлбал, хойд чиглэлийн зам болох Сонгинохайрхан дүүргийн 61-ын гарам 52-ын даваанд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
 
 Халтиргаа гулгаатай нөхцөлд хурдаа тохируулалгүй явснаас болж осол аваар гарсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.
 
Тиймээс хөдөө орон нутаг руу зорчих жолооч нарыг анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулж зорчихыг анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-20 11:05:28
    цас борооны цасны улмаас анхаарал болгоомжтой явахыг анхааруулж бна сэтгуулч гэхэд даанч ядмаг бичих юмаа сайхан мал ичиж ухээч
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах