С.Амарсайхан: Авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр НИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн тавдугаар сард тогтоол гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг өчигдөр/09.19/ Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Энэ үеэр ажлын  хэсгийн зүгээс Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд холбогдох албаныхан зогсоолын тоог нэмж, шинээр байгуулах ажил санаачилж байгааг дурьдлаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талын сул газрыг ашиглан, автозогсоол болгохоор санал солилцжээ. Тухайн талбайд 500 автомашины зогсоол байгуулах боломжтой аж.

Мөн эзэмшил талбайдаа зогсоол байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлсэн юм. Түүнчлэн амралтын өдрүүдэд авто зогсоолуудыг төлбөргүй болгох ажлыг судалж байгаа гэнэ.

Зогсоол хүрэлцээгүйн улмаас хөдөлгөөн нь саатал, түгжрэл үүсдэг III, IV хороолол орчим. Худалдааны төвүүдэд лангуу ажиллуулдаг хүмүүс хувийн машинаа өдөржин зогсоолд байрлуулдаг учраас хомсдол үүсдэг. Тэгвэл тухайн орчмын автозогсоолыг иргэдэд эзэмшүүлж, төлбөртэй болох талаар холбогдох албаныхан нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Мөн тухайн орчмын автозамын дундах ногоон байгууламжийг зогсоол болгохоор судалж буй гэнэ.



Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүрэвдорж 2018-09-20 08:15:16
    Ногоон байгууламжийг зогсоол болгосонд дорвол, зорчих хэсэг болгосон нь дээр.
    103.212.117.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Amarsaikhand ! 2018-09-20 06:09:18
    Zogsooluudaa bugdiig ni une tolborgui bolgoh heregtei Ene tal deer hurliin darga anhaarahgui oor hen anhaarah bilee! Owol bolhoos omno Zam archilgaag saijruulaa...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв 2018-09-20 06:07:31
    Дэмжиж байна,
    202.21.100.211
    Мэдэгдсэн Хариулах