Баячуудын хүүхдүүдийн золиос болсон гэх Г.Номуундарь охины хэрэг замхарсан уу
Өнгөрсөн онд Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь “Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан.

Уг мэдээлэл гарсны дараа Г.Номуундарийн аав Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан “2015 оны зургаадугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны ... тоотод ...... овогтой ........., .... овогтой ........ гэх этгээдүүд миний охин Г.Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна” хэмээн гомдол гаргасан юм. 

Үүнтэй холбогдуулан Г.Номуундарийн бичлэгт нэр дурьдагдсан таван залуугаас байцаалт авч эхэлсэн.  Тодруулбал  "Амжилтаа Ахиулъя" ТББ-ын тэргүүн Г.Анархүү,  Ангууч хочтой Б.Баттөр болон Бэлгүүнтэй, Э.Энх-Очир. А.Тэргэл нарыг шалгах ажиллагаа хийж эхэлсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас мэдээллээд таг чиг болоод бараг жил болж байна.

Энэ хэрэг шалгагдаж байна уу, ямар шатандаа яваа, эсвэл шалгаад хэрэгсэхгүй болгосон уу гэдгийг сураглалаа.

Уг нь эзэнгүй хэрэг, илэрдэггүй хэрэг гэж байдаггүй гэдгийг хууль хяналтынхан өөрсдөө хэлдэг ч илрүүлэх, шалгах, хариуцлага тооцох сонирхолгүй хэрэг бас байдаг бололтой.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахыг хүссэн ч “Прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө” гээд халгаасангүй. Прокурорын газраас нь асууж тодруулахад “Хэрэг хянагдаж байгаа” гэснээс өөр дорвитой зүйл хэлсэнгүй. Хэлж байгаа хариулт нь бүрхэг. Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр хэргийг шалгаад эзэн холбогдогчгүй, үйлдэл нь тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон гэв. Үүнийг нь бататгах зорилготой ЦЕГ болон прокуророос асуухад тодорхой хариу өгсөнгүй.

Хэрэг дөнгөж шалгагдаж эхлэх тухайн үед  Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.ӨлзийжаргалЭнэ хэргийн талаар өмнө нь цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол мэдээлэл ирсэн тохиолдол байхгүй байна. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, шүүх рүү шилжүүлсэн гэсэн асуудал байхгүй гэсэн үг.

Харин Г.Номуундарийн бичлэг цацагдаж эхэлснээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллага шалгалтаа эхлүүлсэн. Шалгалтын явцад нэр дурдагдсан хүмүүс болон тэдгээрийн эцэг эх зэрэг нийт 50 гаруй хүнээс байцаалт авч бусад шаардлагатай ажиллагааг хийж эхлээд байна” гэж мэдээлж байсан удаатай.

Энэ мэдээлэлээс харахад эрүүгийн хэрэг үүсгэн, бусдаас мэдүүлэг байцаалт авч шалгаж эхэлсэн нь тодорхой. Гэвч өнөөдөр хэрэг яаж шийдэгдсэн, эсвэл шалгагдсаар байна уу гэдэг талаар мэдээлэл байхгүй байна. Холбогдох албаныхан ч мэдээлэл өгөхийг хүсээгүй юм.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-10-07 02:52:52
    ene ohiniig aa eej ni sain zub hyn bolgon hymyyjuulsen bna. irgenii mash h zorig gargajee.mongoliin tsagdaa emgeneltei bna shuu
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
  • pol 2018-09-20 16:55:06
    Манайд гаргасан хууль ЦААС болж хувирсаны бодит жишээ,хууль шүүх-нхэн дэндүү ялзарчээ эзэнтэй бүлэглэн үйлдэгдсэн хэрг-н учрыг тайлалгүй тавина гэдэг эмгэнэл шү...
    150.129.141.31
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-09-20 14:51:28
    ETCEG EH N NER HUND BUHII HUNII OHIN L INGEJ DEERELHUULJ BGAA YM CHINI ENGIIN IRGEDIIN HUUHDUUD BOL OORSDOO BURUUTAN BOLOOD SHOROND BIZDEE.
    115.166.39.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-20 08:56:02
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    202.9.42.114
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2018-09-20 07:57:02
    Монголд дампуурлаа зарлаж байгаа байгууллагууд бол хуулийнхан. ШҮҮГЧ нар шиг авлигад идэгдсэн албатууд өөр алга.
    64.119.16.169
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-09-20 06:59:25
    шүүхийнхэнд итгээд хэрэггүй дээ. хутганд итгэвэл хамаагүй дээр.
    66.181.177.230
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-20 06:08:40
    хэн хэний хуухдууд холбогдсон юм бол доо монгол улс ч сенелее дее хувьсгалын эхэн уед элбэгдорж ренчино одоо элбэгдорж
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • д 2018-09-20 05:23:52
    ШЕЗ -ийн дарга : Ганц шүүгч нэг сая доллартай байж болдоггүй юм уу?? ийм мөнгө гаргавал хэргийн илрэлт ахина даа ккк
    202.9.43.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Odoo niitesd medeelleh zag ni bolson bis 2018-09-20 05:03:35
    Ene noztoi yum bolson baigaa shuu ultai suuritai shalgalaa gehed buten jil bolood baihad ehneesee shiitguuleed eswel zagaadaad yawah hugazaa bolsoon odoo niited...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах