Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээгээ 3 жилээр сунгана
Монголын хөрөнгийн бирж 2011 онд Лондоны хөрөнгийн биржтэй нийт 13.4 сая ам.долларын үнийн дүн бүхий Стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээл дэх шилдэг стандарт, практикийг нэвтрүүлсэн билээ. Тэгэхдээ  Монголын хөрөнгийн биржийг дэлхийн хэмжээний бирж болгохоор ажиллаж эхэлсэн. Тэгвэл эл гэрээг дахин гурван жилээр сунгахаар зэхэж буйг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Энэ сарын 9-нд Их Британийн Лондон хотноо Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг зохион байгуулахаар товлоод байгаа бөгөөд эл арга хэмжээний үеэр дээрх гэрээг сунгах ажээ. Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжийн дагуу уг гэрээнд Монголын талаас Сангийн сайд Ч.Улаан болон “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар гарын үсэг зурах ажээ.

Г.Уянга
оллоо.мн

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.