Эдийн засгийн идэвхжил, гадаад өрөөс шалтгаалан ам.долларын эрэлт өндөр байна
Үндэсний статистикийн хорооны мэдээлэлээр II, III дугаар улирлын ДНБ-ий хэмжээ бусад улирлаас харьцангуй өндөр байжээ.

Энэ нь барилга, уул уурхай, мал аж ахуй гэх мэт эдийн засгийн голлох салбаруудын үйл ажиллагаа улирлын шинжтэй байдагтай холбоотой.

Үүнийг дагаад валютын эрэлт 4-9 дүгээр саруудад харьцангуй өндөр байдаг. Нөгөө талаас үйлдвэрлэл бага хөгжсөн манай улсын хувьд эдийн засгийн идэвхижил нь импортын эрэлтийг нэмэгдүүлж, улмаар төгрөгийн ханшид ирэх дарамтыг нэмэгдүүлдэг байна.

Монголбанкны зүгээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасгах зорилгоор валютын захад шаардлагатай үед оролцдог аж. 

Энэ сарын 18-ний байдлаар гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 556.9 сая ам.долларыг нийлүүлж, 138,3 сая ам.долларыг худалдаж авчээ.

Ханшийн дарамт харьцангуй өндөр байсан хугацаа буюу 2018 оны зургадугаар сараас хойш Монголбанк 13 удаагийн дуудлага худалдаагаар 443.55 сая ам.долларыг зах зээлд нийлүүлээд байна.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.