С.Ширнэн: Гурван ихэр хөвгүүн маань бидний гэр бүлд ирсэн бурханы хишиг
ЭХЭМҮТ-д энэ сарын 10-нд гурван ихэр хөвгүүн мэндэлж, Монгол Улсынхаа хүн амын тоог өсгөж, ижий аав, элгэн саднаа баярлуулсан.

Тодруулбал, Баянхонгор аймгийн харьяат, ЕБС-д багшилдаг багш С. Ширнэн, цэцэрлэгийн багш Б.Наранцэцэг хоёр ихэр гурван хөвгүүнээр бүл нэмсэн билээ.

Тэднийх хүү, охин хоёртой бөгөөд гурван ихэр хүүхэд нь мэндэлснээр ийнхүү таван хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ.

Ихэр хөвгүүдийн аав С.Ширнэнгээс сэтгэгдлийг нь сонирхлоо.

-Ихэр хөвгүүдээр бүл нэмсэнд баяр хүргэе. Ёстой бурхан бэлэг юм даа?

-Баярлалаа, харин тиймээ. Аав хүний хувьд баярлаад хөл газар хүрэхгүй шахам хөнгөн байна даа. Ханьдаа баярлалаа гэж хэлье. Мөн тэнгэрт байгаа ижий минь харж баярлаж байгаа боловуу гэж бодож байна.

-Ээж болоод ихрүүдийн бие сайн уу, хэзээ нутагтаа очих гэж байна?

-Сайн байгаа. Эмнэлгээс гараад удаагүй байна. Гэрлүүгээ явах болоогүй. Манай эхнэр өөрөөрөө төрсөн их цоглог байгаа. Гурван ихэр хүүхэд өөрөөрөө төрүүлсэн мундаг эмэгтэй юм байна гэж хамт төрсөн эхчүүд болон эмч нар гайхаад бахархаад байсан шүү.

-Гурван ихэртээ нэр хайрласан уу, хэдэн кг гарсан бэ?

-Нутагтаа очиж байгаад нэрийг нь өгнө. Хөвгүүд маань 1600, 1900, 2000 кг гарсан.

-Гурван ихэр гэдгээ хэзээ мэдсэн бэ. Хэн нь ихрийн удамтай бэ?

-Эхнэр бид хоёр анх эход харуулахад хоёр ихэр байна гэсэн. Гэтэл долоон сартай дахиад харуулахад гурван ихэр гэдгээ мэдсэн шүү. Тэр үед бүр шоконд орсон ч хүнд хэлээд яах вэ гээд тас нуучихсан юм. Эхнэрийн тал маань ихрийн удамтай юм билээ.
-Эгч, ах хоёр нь ихэр дүү нараа хараад юу гэж байна?

-Манай том охин зургаан настай, удаах нь хоёр ойтой банди бий. Тэр маань сонин байдалд орж гайхаад л ээжийгээ харамлаад л байгаа. Ингээд таван хүүхдийн аав боллоо. Амьдрал нээрээ үнэхээр сайхан юм. Бурханы бэлэг хувь хишиг, ерөөл юм даа гэж баярлаж бахархаж сууна. Гурван хүү маань бидний гэр бүлд ирсэн асар үнэтэй бэлэг юмдаа гэж ихэд бэлэгшээлээ.






О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-20 08:52:07
    ямар хөөрхөн юм бэ, өөрийн эрхгүй л нулимс мэлтрээд хайр хүрээд. үнэхээр аз жаргалтай сайхан гэр бүл юмаа. Хүн зөв сэтгэлтэй явахад үр хүүхдийг тэнгэр хайрладаг...
    202.179.25.244
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2018-09-20 05:15:36
    Эрүүл энх өсөж торниод ээж аав эх орондоо ихийг бүтээн сайхан эрчүүд болоорой
    49.0.212.25
    Мэдэгдсэн Хариулах
  • зОЧИН 2018-09-20 04:50:27
    уг нь аймаг бүр ихэрүүдийн баяр гэж тэмдэглэдэг байсан одоо нөгөө уламжлал нь бүр алдагдаад таг болсон ихэрийн хувь заяа ховор байдаг ижил заяатай ихэр төрсөнд ...
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • G 2018-09-20 04:44:35
    bayr hurgie
    202.180.220.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Уран 2018-09-20 04:06:29
    Ямар сайхан хэрэг вэ
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2018-09-20 03:54:02
    Сайхан юм аа. Баяр хүргэе.
    122.201.21.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-20 03:33:57
    монголын урс маш олон болтугай баяр хургэе сайхан мангарын бичиж байгааг хоер ихэр гурван хевгуун естой солиотой амьтан юмаа
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2018-09-20 03:05:41
    Сайхан байна аз жаргал эрүүл энхийг хүсье
    202.9.40.54
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-20 02:32:35
    Az jargal husiyee
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2018-09-20 02:09:49
    3-n ixer xuurxun xaragdaj bna
    202.179.26.16
    Мэдэгдсэн Хариулах