Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:
“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байрны хурлын танхимд болно. Зөвлөгөөнд Япон, Индонез, Хятад, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон бусад орнуудын төлөөлөгчид оролцоно.
 
09:00 цагт:  Блью Скай зочид буудлын Даймонд танхимд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно.
 
09:00 цагт: Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд Монгол улсад хорт хавдарын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор "Шугаман хурдасгуурт суурилсан хорт хавдрын туяа эмчилгээний дэвшилтэт тeхнологи" олон улсын хурал болно.
 
10:00 цагт: “Монгол, ОХУ, Сибирийн бүс нутаг, Казахстан, Болгар, Беларусь улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.
 
11:00 цагт: Нийслэлийн цагдаагийн газраас "Хүчит шонхор" зах дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ӨДӨРЛӨГ зохион байгуулна.
 
11:00 цагт: 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийн талаарх хэвлэлийн хурал Монгол ньюсийн мэдээллийн танхимд болно.
 
11:00 цагт:  MN-Мэдээллийн төвд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” аяныг санаачлан хэрэгжүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: Театрын музейд Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.
 
13:00 цагт: Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулна.
 
15:00 цагт: Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкны Б байрны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.