Б.Халиунаа алтан медалийн төлөө барилдахаар шалгарав
Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өчигдөр/09.19/ болов. Тэмцээний эхний өдөр манай дөрвөн тамирчин хүч үзсэнээс 55 кг-ын жинд спортын мастер Баяраагийн Халиунаа шигшээд шалгарлаа.

Б.Халиунаа Трнавад 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар ялсан юм. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө Японы Саки Игарашитай хүч үзнэ.

76 кг-д Г.Ариунжаргалыг ялсан нанхиадын бөх шигшээд шалгарснаар өнөөдөр дагаж барилдахаар болсон бол Н.Анударь, Э.Даваанасан нар тэмцээнээ өндөрлүүллээ.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ene hytgan yimyylegch setgyylch nertei m 2018-09-20 08:26:01
    alban yosnii ner toyod hel sinjlelees bysdad Nanhiad gej heleheen bolison!ikhe hozrogdson setgyylch gyai bna daa!!hel hamgiin chyhal ner tomyonii aldaa gargaj b...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-09-20 02:27:05
    amjilt !!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-09-20 01:53:09
    трнава нь хотын нэр юм болов уу халиунаад баяр хургэе
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах