Бид цахим ертөнцөд биш бодит ертөнцөд амьдардаг юм шүү
XXI зуунд хамгийн хурдацтай хөгжиж буй гол хэрэглээ бол сошиал медиа. Хүн бүр хөгжилтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд хүссэн, хүсээгүй цахим хэрэглээг хэрэглэж байна.

Өөрөөр хэлбэл, цахим хэрэглээ ихэссэн гэсэн үг. Тиймээс ч сүүлийн үед  айл гэрт ч ажил төрөл дээр ч амьд харилцаа байхгүй болж, цахим харилцаагаар ажлаа хийж, амжуулж, амьдралаа явуулж байна гэсэн шүүмжлэл гарсныг хэн ч үгүйсгэхгүй байх. Ямар сайндаа л “Тог хоёр цагаар тасарлаа. Гэрийнхэнтэйгээ нүүр нүүрээ харж ярилцаж үзлээ. Их аятайхан хүмүүс байдаг юм байна” гэсэн егөө онигоо гарсан нь амьдралын үнэн.

Яс юман дээрээ бид бодит ертөнцөд амьдардаг болохоос цахим ертөнцөд амьдардаггүй ард түмэн шүү.

Монгол Улсад гурван сая гаруй гар утас хэрэглэгч байдаг. Үүнээс нэг сая 400 орчим мянга нь фэйсбүүк хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл Монгол Улсын иргэн болох сая 200 мянган хүүхдээс 600-700 гаруй мянган хүүхэд ухаалаг гар утсыг ашиглаж байна.

Ухаалаг гар утастай хүүхдүүд мэдээж ямар нэгэн байдлаар цахим хаягтай байгаа нь ойлгомжтой. Цахим хаягийг ашигласнаар эерэг хандлага ч бий сөрөг хандлага ч бий. Жишээлбэл, ямар нэгэн байдлаар групп үүсгээд мэдээлэл авдаг, хичээлийн даалгавараа харилцан солилцож хийдэг гэх мэт сайн талыг нь дурдаад дуусахгүй.

Гэхдээ сөрөг нөлөө их бий. Эцэг эхчүүд хүүхдүүдэдээ фэйсбүүк хаяг нээж өгөөд цахимын идэвхтэй амьдрал руу өөрсдөө хөтлөөд оруулдаг. Ингэснээр эцэг эхийн хараа хяналтгүйгээр ондоо хүн хүүхдийг тань хүмүүжүүлээд эхэлдэг. Ямар нэгэн байдлаар цахим сүлжээний цаанаас таны хүүхдийг удирдана, гэмт хэрэгт уруу татна, садар самуун зэрэг буруу бусармаг зүйлд уруу татна. Хүүхэд болсон хойно сониуч зангаасаа болж эрсдэлд орох алхам их ойрхон байдаг.
 
Хүүхэд олон мэдээлэл авснаас мэдээллийг эрэмбэлэх чадваргүй болдог
 

 
Насанд хүрээгүй хүүхэд цахим гэмт хэрэг үйлдэгч болсныг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан мэдээлсэн юм. 

Тэрбээр “Сүүлийн нэг жилийн хугацаанд насанд хүрээгүй 4 хүүхэд 15 иргэнийг цахим сүлжээ ашиглаж гэмт хэрэг үйлдсэн хэргийг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тиймээс цахим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгч багш нар арай илүү мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал юм. Эцэг эхчүүд цахим сүлжээг сайн хэрэглэж мэдэхгүйгээс болж хүүхдүүд нь өөрийнх гар утсаар нь нууц үгээр  нэвтрэн орж янз бүрийн сайт руу ямар ч хяналтгүйгээр хандалт хийдэг. Олон мэдээлэл авснаас болж хүүхэд мэдээллийг эрэмбэлэх чадваргүй болдог.

Ингэснээр цахим мэдээлэл болон цахим сүлжээнд донтох аюултай. Яг л соронз шиг татагддаг гэж ойлгож болно. Сүүлийн 3 жилийн байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 209 хүүхэд цахим тоглоомонд донтсоны улмаас эмчилгээ хийлгэсэн байгаа юм. Нэг удаа цахим тоглоом тоглоод, нэг удаа элдэв янзын сайт хараад донтсон юм бишээ. Нэг, хоёр сар, гурван сар, нэг жилийн дараагаар донтолт гэдэг “дон” эхэлдэг. Нэг удаа донтсон хүүхэд цаашаа байдал улам даамжирах аюултай.

Энгийн үедээ хүүхдүүд гадаа гарч тоглох ч юмуу, эсвэл ном сонин унших, өөр тоглоомоор тоглодог. Гэтэл донтсон хүүхэд компьютерийн араас холдох дургүй, гар утаснаас салахгүй байвал таны хүүхэд донтсон байна гэж ойлгоорой” гэлээ.

Цахим сүлжээгээр дамжаад хүүхэд элдэв халдлагад өртөх, элдэв гэмт хэрэг үйлдэх сэдэл, эрсдэлүүд бий болсон байх зэрэг аюулгүй байдал нь алдагдаж эхэлснийг эцэг эхчүүд, эгч ах дүүс нь анзаараагүй байдаг.

Манайд нэг сая 400 орчим фэйсбүүк хэрэглэгч байна. Үүнээс гадна групп чат үүсгэсэн асуудлыг тоохгүй орхиж боломгүй санагддаг. Жишээлбэл, Дондог, Бат, Дулмаа гурав гурвалсан чат үүсгэснийг хэн ч мэдэхгүй. Үүнээс л элдэв муухай зүйл урган гардаг. 

Элдэв гаж, гоё, ганган нэртэй групп чатууд дунд насанд хүрээгүй хүүхэд ч харагддаг. Буруу зүйлд уруу татагдаж байгаагаа мэдэхгүй. Таны хүүхэд хаана, хэнтэй юу хийж явна, цахим хуудсаараа дамжуулж ямар хүмүүстай яаж харилцаа үүсгэж байна гэдгийг хянах, хамгаалах үүрэг нь гэр бүлийнхэнд нь бий.
 
Хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлж, шүүлтүүрийн програмттай болгох нь зөв


Энэ онд ЦЕГ-аас цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах газартай хамтарч, Гэр бүл залуучуудын газартай хамтарч хүүхдийн утсыг бүртгэлжүүлэх ажлыг хийж эхэлсэн байгаа аж. Утасны дугаарыг нь бүртгэлжүүлэх аян орон даяар нээлтээ хийжээ. Гурван сая гаруй гар утас хэрэглэгчээс сая 400 гаруй мянга нь фэйсбүүк хэрэглэгч бөгөөд 600-700 мянга нь хүүхдүүд байна. Энэ бол их тоо. Тэгэхээр хүүхдийн утсыг бүртгэлжүүлэх нь аливаа эрсдэл, халдлагаас хамгаалах урьдчилан сэргийлэх ажил мөн гэдгийг онцолъя. Хүүхдийн гар утсыг бүртгэлжүүлнэ гэдэг нь ямар нэгэн байдлаар сөрөг хандлагаар сайт руу хандах хандлагыг нь “устгана” гэсэн үг. Энэ бол маш зөв асуудал.

Харилцаа холбооны газраас шүүлтүүрийн прагромийг бий болгож байгаа гэнэ. Гэхдээ хүүхдийн талаар хууль эрхзүй, сонирхолтой ном зохиол, соён гэгээрүүлэх чиглэлийн сайтад хаалт тавих хэрэггүй юм. Харин өөр гаж буюу шар сайтууд руу хандах эрхийг нь хязгаарлах прагром байх нь зөв, үүнийг ч эцэг эхчүүд дэмжинэ дээ.

Одоо үед хүүхдүүд 3J, 4J сүлжээгээр интернет рүү орж байгаа. Үүнд ямар нэгэн цензур байхгүй. Хязгааргүйгээр “тэнэж” байна гэсэн үг юм.

Мөн гэр интернет wifi гаар орж байгаа. Гэхдээ гэр интернет, байгууллага, сургууль зэрэг орчнууд түгжээ хийсэн байдаг. Тэгэхээр хүүхдийн утасны дугаараа нь түгжээ хийхийг холбогдох газруудаас санал гаргаж, дэмжиж байгаа аж. Заавал бүртгэлжүүлж, хэрэглэдэг сүлжээн дээр нь шүүлтүүрийн программ тавьж өгснөөр таны хүүхэд ямар нэгэн хориотой сайт руу орох боломжгүй болно. 

Гэхдээ энэ ажилд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо маш их хэрэгтэй. Хүүхдүүд цахим хаягандаа танихгүй хүмүүсийг, нүүрээ нуусан, нэр нь этгээд хүмүүсийг найзаар сонирхоод авчихдаг нь эргээд алдаа, эрсдэл болох аюултай шүү. Тиймээс нөгөө шүүлтүүрийн хяналт фэйсбүүк дээр нь ч байх ёстой.
 
Хүүхдийнхээ аюулгүй байдалд эцэг эхчүүд яаж анхаарах вэ
 
Таны хүүхэд цахим орчинд гэмт хэргийн халдлагад өртөж, нэр хүндээ гүтгүүлж, хэн нэгэн этгээдэд дарамтлуулсан байх вий. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд хамгийн эмзэг байдаг.

Хэдхэн жилийн өмнө “Бүдүүн охин сургуулиас зайлаарай” гэж зурагныхаа доор бичүүлсэнийхээ төлөө өндрөөс үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Цахим орчин дахь сөрөг мэдээлэл ийм л аюултай зүйл. Тэгвэл хүүхдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдлыг нь хайртай гэр бүлийнхэн нь хэрхэн яаж хамгаалах юм бэ.

Хүүхэд хамгаалалын тухай хуульд, таван төрлийн хамгаалалт байдаг. Гэр бүл дэхь хүүхэд, боловсролын салбарт, эрүүл мэндийн чиглэлээр хүүхэд хамгуулна, цахим орчин дахь хүүхэд, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад хүүхэд хамгаалуулах эрхтэй гэж заасан.

Тэгвэл цахим орчин дахь хүүхдийг эцэг эхчүүд нь хамгаалах үүрэгтэй. Мөн цагдаагийн байгууллага, харилцаа холбооны газрууд маань үүн дээр хяналт тавьж зөвлөмж гаргаж, зөвлөгөө өгдөг. Магадгүй таны хүүхэд шөнийн 03-04 цаг хүртэл ямар нэгэн байдлаар фэйсбүүктээ байвал та анзаарах анхаарах ёстой шүү.

Монгол Улсад 800 мянга гаруй гэр бүл бий. Харин 600-700 мянган хүүхэд цахим орчинд байж тэг шөнө хэн нэгэн рүү янз бүрийн чат бичиж байхыг Харилцаа холбооны газар болон цагдаагийн байгууллагаас “танай хүүхэд шөнө болгон тоглож байна” гэж 800 мянган гэр бүлд хэлэх бүрэн хянах боломжгүй юм.

Тэгэхээр хажууд нь байгаа аав ээж нь хяналт тавих ёстой юм шүү. Ер нь хүүхдийг 16 наснаас дээш фэйсбүүк хэрэглүүлдэг баймаар байна. Гэвч манайхан мэдээлэл технологийн эрин үед хөл нийлүүлэн алхуулна хэмээн хүүхдүүддээ үнэтэй гар утас авч өгч, эрх чөлөөг дураар нь олгодог. Энэ зөв үү, буруу юу гэдгийг хэн ч шүүдэггүй.
Нөгөөтэйгүүр гэмт хэргийн хохирогч болох аюултай.

Жишээлбэл үнэтэй гар утас барьж яваад дээрэмдүүлэх, булаалгах зэрэг эрсдэлүүд нэмэгдээд байгаа тул эцэг эхчүүд анхаараарай.
 
Мөн ямар нэгэн байдлаар ч юмуу сонжооны нэрээр фэйсбүүк хэрэглэгчид нууцаа алдаад байна. Жишээлбэл, “та индиан нэрээ олно уу, урд насандаа ямар хүн байсан” гэх мэтээр нууц үгээ алдаж, таны хаана юу хийдгийг, хэдийд яаж дуудаж залилах уу гэдгийг бүр дэлгэрэнгүй хараад сууж байгаа шүү.

Бидэнд интернэт ашиглах нь мэдээлэл авахад хэрэгтэй. Гэхдээ аюулгүй байдлаа хангах хадгалах нь таны үүрэг.

Яагаад эцэг эхчүүд чухал вэ гэдгийг дахин онцлоход, таны хүүхэд боловсролын байгууллага болон цэцэрлэг дээр 5-6 цаг болно. Харин үлдсэн 18-19 цагийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлдэг. Тэгэхээр хүүхэд хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байгаа биз. Гэр бүлээсээ гэмт хэрэгтэн болох уу, гэр бүлээсээ сайн хүн болох уу гэх бүх хандлага, төлөвшил эцэг эхээсээ шууд хамаарна шүү.
 
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-09-20 01:40:51
    мэдээ бичиж чадахгуй байж юун их зантай хог вэ чиний наад нуршсан давтсан буруу хэлбэржсэн егуулбэруудийн цуглуулгыг уншихаас дургуй хурч бна сайхан мал минь
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах