Жулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их

Herbalife Nutrition компанийн Хүнс Тэжээлийн Зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Доктор (Ph.D) Жулиан Альварез Гарсия манай улсад энэ сарын 13-15-ны өдрүүдэд зочилж, ажиллалаа. Спортын анагаах ухаан, спортын физиологийн чиглэлээр мэргэшсэн тэрбээр хоёр дахь удаагаа Монгол Улсад хүнс тэжээлийн боловсрол, спортын гэмтэл бэртэл болон тамирчны хооллолт сэдвээр сургалт явууллаа.
 
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тэрбээр Биеийн тамир спортын газарт эрүүл мэнд болон спортын эмч мэргэжилтнүүд, дасгалжуулагч, багш нарт спортын бэртэл гэмтэл болон тамирчдын хоол тэжээлд хэрхэн анхаарч, тэдний бэлтгэлийг хэрхэн хангах тухай сургалт явуулсан юм.


 
Жулиан Альварез Гарсия “Энэ удаагийн сургалтаараа өнгөрсөн жилийн семинараа бататгахын зэрэгцээ илүү шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн сургалт хийлээ. Тухайлбал, тамирчдын бэлтгэл, сэтгэл санаа хэвийн байгааг хэрхэн мэдэх, ямар аргаар тэдэнтэй ажиллавал үр дүнтэй байх тухай ярилцлаа. Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их болсон. Уураг нь булчин төлжүүлдэг, нүүрс ус нь алдагдсан энергийг нөхөхөд зориулагдсан. Илүүдэл нүүрс ус өөх тос болж хувирдаг бол уураг гадагшилчихдаг. Тамирчид энгийн иргэдтэй ижил хэмжээний уургийг өдөрт авдаг ч дасгал хийсний дараа нөхөн сэргээх уургийн шэйк уух нь зөв. Уургийн найрлагаа харж, сонгох боломжтой. Булчингаа төлжүүлэх эсвэл дасгал хийн, алдсан эрч хүчээ нөхөхийн тулд өөр өөр уураг хэрэглээрэй. Олон орны тамирчид “Herbalife Nutrition” компанитай хамтран ажиллаж, уураг, илчлэгийг нөхдөг шэйкийг хэрэглэж байгаа. Сургалтын үеэр мөн бокс, хөлбөмбөгийн тамирчдад бэртэл гэмтлийн үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгч ажиллалаа. Цаашдаа ч Монголд энэ төрлийн сургалтууд үргэлжлэн явуулах боломжтой” гэсэн юм.


 
Тэрбээр хүндийг өргөлт, триатлон, уулын дугуй, хөл бөмбөг сагсан бөмбөг зэрэг спортын олон төрлөөр мэргэжлийн болон үндэсний баг, тамирчдад 25 гаруй жилийн турш зөвлөгөө өгч ажилласан туршлагатай. Түүнчлэн сэлүүрт завины спортоор мэргэжлийн түвшинд хичээллэж, тэмцээн уралдаанд ч оролцдог аж. Хүний их эмч төдийгүй мэргэжлийн тамирчны хувьд хүмүүст дасгал хөдөлгөөн, шим тэжээлт хоол хүнс нь эрүүл идэвхтэй амьдралын түлхүүр болдог гэсэн. Тиймдээ ч өглөө бүрийг дасгал, хөдөлгөөнөөр эхлүүлж, шим тэжээл, уургаа  “Herbalife Nutrition” компанийн шэйкнээс нөхөж, авдгаа онцолсон. 
 
Сургалтын үеэр тамирчидтай хамтран ажиллахад тэднээр биед нь гарч буй өөрчлөлтүүдийг тэмдэглүүлэх нь чухал гэдгийг онцлов. Тухайн тэмдэглэлээс багш, дасгалжуулагч нар тамирчныхаа биед ямар өөрчлөлт гарч байгааг, бэлтгэл нь хүнддэж буй эсэхийг мэдэх боломжтой болдог байна. Мөн тамирчныхаа биологийн үзүүлэлтийг байнга хянаж, цусны цагаан эс, шээс, дархлааны системд гарч буй өөрчлөлтүүдийг ч хянах шаардлагатай гэнэ.
 
Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат “ Манай Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаныхан сүүлийн хоёр жил долоо хоног тутам тамирчны хооллолт, бэртэл гэмтлийн талаар сургалт явуулж байгаа. Энэ удаа Испаниас ирж ажиллаж байгаа мэргэжилтнээс туршлагаас нь хуваалцаж, ярилцаж байна. Сургалтаас бид нар өндөр хөгжилтэй Испани, Америкт тамирчид ямар нүүрс ус, уургийн бэлдмэл, өөх тос орсон бэлдмэл хэрэглэж байгааг илүүтэй сонирхож байна. Манай монгол багш, дасгалжуулагч нар онолын түвшинд дэлхий нийтээс дутахгүй шүү дээ. Хамгийн гол нь бид нарт практикт өндөр хөгжилтэй орнууд ямар байгааг мэдэж, сурах нь илүү ач холбогдолтой” гэлээ.


 
Жулиан Альварез Гарсия багшийн сургалтад мэргэжлийн багш, дасгалжуулагчдаас гадна эрүүл идэвхтэй амьдралыг эрхэмлэдэг хүмүүс ч оролцсон юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөдөг бол АНУ-ын Анагаахын коллеж дор хаяж хоёр өдөрт нэг удаа, өөрт тохирсон дасгал хийхийг зөвлөдөг. Учир нь хүний булчин чанга байх тусам урт насалдаг аж. Тиймээс хүмүүст байнгын дасгал хөдөлгөөн чухал бөгөөд өдөр тутамдаа дасгал сургуулилалт хийдэг мэргэжлийн тамирчдын хувьд уургаа нөхөхийн зэрэгцээ, сургуулилалтын арга барил, биед үзүүлж буй ачаалал нь амжилт гаргах эсэхээс гадна бэртэж гэмтэхээс сэргийлэхэд нөлөөлдөг байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.