Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ
Өнөөгийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь цөлжилтөнд өртсөн байна. Хоёр жилийн өмнө нийт нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд идэгдсэн гэх судалгааг гаргасан байдаг. Тэгвэл ийнхүү 20 гаруй хувиар цөлжилтийн хэмжээ нэмэгдсэн байна.

Монгол Улсын цөлжилтийг нэн даруй саармагжуулахгүй бол 50 жилийн дараа Сахарын цөл шиг болох эрсдэл ойрхон байна хэмээн байгаль орчны үнэлгээ хийдэг, уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг судлаачид хэлж буй.

Мөн судалгаагаар 2005 оноос хойш 8 аймгийн 28 гол, горхи алт олборлолтын нөлөөгөөр, мөн тодорхой тооны гол, горхи уул уурхайн үйлдвэрлэл, хот суурины нөлөөгөөр бохирдсон байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрсөн 2017 онд гэхэд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн дүн гарчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард түмэн 2018-09-19 15:27:48
    тэнэг удирдагчтай улс орон ингээд сөнөж бгам даа
  • Батсайхан 2018-09-19 06:31:19
    Цөлжилт үү эсхүл газрын доройтол уу? Цөлжилт бол экосистемийг эргэлт буцалтгүй өөрчлөлтөд хүргэдэг. Газрын доройтол хур бороо элбэг, хүн зөв үйл хийвэл сэргэдэг...
  • zochin 2018-09-18 10:39:44
    tiim shuu ene hudal meedee shuu
  • судлаач 2018-09-18 06:13:37
    Төсөв мөнгө байхгүйгээс цөлжилтийн судалгааг нийт нутаг дэвсгэрийг хамруулан хийж чадахгүй байна.энэ худал мэдээлэл цацахаа боль
  • Бат 2018-09-18 02:27:44
    Удахгүй уух усгүй болж Алтан өргөө киноы гол дүрийн баатрууд болох аюул асуй