Боломж ихтэй “RestoExpo 2018” үзэсгэлэнд тавтай морил
Ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар/клуб, караоке, катеринг үйлчилгээний бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгч, маркетинг, хоол үйлдвэрлэл, уух зүйлсийн мэргэжилтнүүдэд чиглэсэн RеstoExpo мэргэжлийн үзэсгэлэн өчигдөр КРОКУС ЭВЕНТ ХОЛЛ-д нээлтээ хийв. Үзэсгэлэн өнөөдөр, маргааш гээд гурван өдөр үргэлжилнэ.

Уг үзэсгэлэнд бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй ханган нийлүүлэгч нар оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийхээ танилцуулан сурталчилж байна.

Тухайлбал, уух зүйлсийн ханган нийлүүлэгчид кофе цай, коктэйлийн дагалдах бүтээгдэхүүн, сироп, смути, ус, ундаа жүүс, шар айраг, архи, дарс, шанпанск гэх мэт.

Харин мах махан бүтээгдэхүүний ханган нийлүүлэгчид мах махан бүтээгдэхүүн, загас далайн гаралтай бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, талх, нарийн боов, дестерт зэргийг дэлгэн тавьсан байв. Мөн төрөл бүрийн амталгаатай.

Шоу, клубын ханган нийлүүлэгчид нь хөгжим, тайз, карказ, шоуны гэрэл гэрэлтүүлэг, лед дэлгэц, караоке төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, урлаг соёлын хөтөлбөр, хөтлөлт, менежмент хийдэг үйлчилгээ,

Тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч гал тогоо, бар текний тоног төхөөрөмж хэрэгсэл, хоолны халбага, сэрээ, хутга, нэг удаагийн хэрэглэл, сав баглаа боодол, аяга таваг, хундага бокал, шил шаазан эдлэл, ус цэвэршүүлэгч, хөргөгч хөргүүр, дүрэмт хувцас, хэрэгсэл, даавуун эдлэл дагалдах хэрэгсэл гэх мэт.

Маркентинг, зар сурталчилгаа франчайз биенес эрхлэгчид гадна дотор реклам сурталчилгаа, интернет IT компьютер үйлчилгээ, программ хангамж, фрайнчайз бизнес эрхлэгч үйлчилгээ гэх мэт зүйлсийг дэлгэсэн байв.
 
Энэхүү үзэсгэлэнд танилцуулах бүтээгдэхүүн нь өдөр тутмын хэрэглээний зориулалттай болон дэлгүүрийн худалдааны энгийн бүтээгдэхүүн биш, зөвхөн ресторан, зочид буудал, зочлох үйлчилгээний газарт хэрэгцээтэй онцлог бүхий өндөр зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн байгаагаараа ихээнхэн онцлогтой ажээ.

Мөн үзэсгэлэнд шууд худалдаа борлуулалтын үйл ажиллагаа явагдахгүй (зах, дэлгүүр шиг), зөвхөн мэргэжилтнүүд, рестораны бизнес эрхлэгч, компани байгууллагад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, мэдээлэл, сурталчилгаа, ажил хэрэгч хэлэлцээр хийгдэнэ. Бүтээгдэхүүний амталгаа явуулах бүрэн боломжтой юм.
 
Үзэсгэлэнгийн талбараас өөрийн бизнесээ өргөжүүлэх бүрэн боломжтой

Номадсын сүлжээний ерөнхийлөгч, Реsto Expo 2018 үзэсгэлэнг санаачлагч М.Есөнмөнх “Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа зочлох үйлчилгээний мэргэжлийн үзэсгэлэнд 100 гаруй байгууллага оролцож байна.

Энэхүү үзэсгэлэнгийн талбараас өөрийн бизнесээ өргөжүүлэх олон арван шинэ санаа, шинэ харилцагчид, түншүүдтэй болж амжилттай гэрээ хэлцлүүдийг хийж, их зүйлийг харилцан суралцана гэдэгт итгэлтэй байна.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд зохион байгуулагдах рестораны бизнесийг удирдахад тулгардаг асуудлуудыг шийдэхэд тань туслах 22 төрлийн сургалт семниар, ахлах тогооч нарын сургалтуудад суун үзэж сонирхож өөрийн бизнесээ өргөжүүлэхийг боломжуудыг олж авахыг урьж байна” гэв.
 
Д.Бүжинлхам: Ажил хэрэгч хөтөлбөртэй мэргэжлийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой болж байна
 



Реsto Expo 2018 оны үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Д.Бүжинлхам “Энэ үзэсгэлэн салбартаа анх удаа зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн үзэсгэлэн гэдгээр ихээхэн онцлогтой. Ресторан, зоогийн газарт, зочлох үйлчилгээний газарт бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг салбарын мэргэжилтнүүд болох тогооч, бариста, бартендер гэх зэрэг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст нэг дор цугларч, мэдээ мэдээлэлээ солилцох, туршлага солилцох гэсэн ажил хэрэгч хөтөлбөртэй мэргэжлийн үзэсгэлэн юм. Бараа бүтээгдэхүүн танилцуулахаас гадна энэ салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс маань сургалтууд суух, тэмцээн уралдаанд оролцох боломжтой.

Нийт 100 байгууллага оролцож байгаагаас 10-15 байгууллага уух зүйлсийн ханган нийлүүлэгчээр, 15-20 байгууллага мах махан бүтээгдэхүүнээр, 5-10 байгууллага шоу клубын тоног төхөөрөмжөөр, 20 байгууллага тоног төхөөрөмж, тавилгаар, 10-15 байгууллага маркентинг, зар сурталчилгаа чиглэлээр үзэсгэлэнд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн маань гурван өдөр үргэлжилнэ. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хөдөө орон нутгийн мэргэжилтнүүд маань боломжийг алдалгүй өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнг заавал зорьж ирж үзээрэй, сонирхоорой гэж хэлмээр байна.

Та ирснээр өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүн авахаас гадна шинэ боловсон хүчнээ олох, эсвэл энэ салбарт ажиллахыг хүсч байгаа бол ажлын байранд анкет бөглөж болно. Сургалт семниарт сууж болно. Үндэсний аварга бариста хэн болох уу, аварга бартендерээр хэн тодрох уу гэдгийг үзэх боломжтой” гэлээ.

Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдах тусгай хөтөлбөрүүдтэй танилцана уу.

Ахлах тогоочийн мастер класс сургалт


 
Мэргэжлийн ахлах тогооч нар орчин үед хамгийн их трэнд, хэв маяг болон хөгжиж буй бүх төрлийн махан, эрүүл-зөв, цагаан хоол, бялуу амттан, пицца зэргийг хэрхэн яаж хийхийг заах, сургах, мэдээлэл өгөх үзүүлэн сургалтыг үзэсгэлэнгийн танхимд тусгайлан засаж бэлтгэсэн гал тогооны хэсэгт зохион байгуулна.
 
Сургалт семниар
 


Ресторан, зочид буудал зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч нарт чиглэсэн орчин үеийн чиг хандлага, агууллагатай маркетинг, үйчилгээ, хоол уух зүйлс, тоног төхөөрөмжийн шинэ ноу, хау зөвлөмж, мэдээлэл олгох 12 сэдэв бүхий сургалт семниар зохион байгуулагдаж байна.
 
Хоолны яармаг-Food Market
 
Resto Expo 2018 үзэсгэлэн болох Crocus эвент холлын гаднах задгай талбайд рестораны хоол, уух зүйл, амттаны Food Market яармаг худалдаа зохион байгуулагдана. Амт гэж янзын төрөл гэж арвин хоолнууд үнийн хувьд ч боломжийн юм билээ.
 
Бартендер тэмцээн болно


 
Бартендер нарын мэргэжлийн түвшинг тодорхойлох, харилцан туршлага солилцох, ур чадварыг хөгжүүлэх зорилготой BARTENDER тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд орж байгаа хүмүүс туршлагатай байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг бол энэ удаагийн бартендерийн тэмцээнд дандаа залуу хүмүүс гарч ирж байна. Цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой залуусыг гаргаж ирэх зорилготой бөгөөд нийтдээ 25 залуу оролцож байна. Тэднийг гурван шүүгч шүүх ажээ.
 
Бариста тэмцээн болно

 
Бариста нарын мэргэжлийн түвшинг тодорхойлох, харилцан туршлага солилцох, ур чадварыг хөгжүүлэх зорилготой BARISTA тэмцээн зохион байгуулагдах аж.


Үзэсгэлэнгийн тасалбарын талаарх мэдээллийг 8818-5377, 8807-8113, 7000-6999 дугааруудаас лавлана уу.
 
Дашрамд дуулгахад, тус үзэсгэлэнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж байв.







 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus