“Брэндээр оюунаа гоёцгооё” гээд уриалаад байгаа МҮИС-ийнханд брэнд гэдэг үг ахадна
Монголын хамгийн том үндэсний их сургууль буюу МҮИС-ийн уриа нь их сүртэй юм. “Брэндээр оюунаа гоёцгооё” гэсэн том зар сурталчилгаатай самбараа сургуулийнхаа гадаа болон СХД-ийн 22-ын товчооны цаана өндөрт өлгөсөн харагдав.

Ийм худал уриагаар иргэдийг ухуулан сэнсрүүлж, тархийг угааж, элсэгчдийг төөрөгдөлд оруулж байгаа хувийн сургуульд тооцох хариуцлага гэж байхгүй.

Улсын их сургууль тав байхад үндэсний хэмжээний том хэмээн өөрсдийгөө рекламдаж байгаа дээрх сургуулийнхан брэнд гэдэг үгээ ч ойлгохгүй байх шиг. Бүр дэлхийн оюуны брэнд гээд байгаа юм шүү. 

Оюутнууд ч оюун ухаанаараа брэндээ хийх гээд ядчихсан ядмаг арга юмуу даа. Өнөөдрийг хүртэл тус сургуульд суралцаж төгссөн оюутнууд ажлын байран дээр гараад ажил мэргэжилтэй болж чадаж байна уу. Үнэнийг хэлэхэд хамгийн хогийн сургууль гэсэн нэр хочтой л үлдээдэг юм билээ.

Тус сургуульд багшилж байсан багш нар ч ямар сургууль вэ гэдгийг мэднэ. Элсэгчдийг шулж мөнгийг нь авахаас эргээд ямар нэгэн харилцаа байдаггүй гэсэн. Манай сургуулийг төгссөн бол эргээд бидэнд хамаагүй дээ гэсэн хандлагаар ханддаг юм билээ. Тэгсэн хэрнээ төгсгөхгүй мэргэжил гэж байхгүй шүү. Дөрвөн жилийн өмнө тус сургуулийн геологи уул уурхайн ангийг төгссөн төгсөгч өнөөдөр Баянхонгор аймагт мал маллаад явж байна. Мэргэжлээрээ ажиллах ямар ч боломжгүй гэнэ. Яагаад гэвэл сургуульд сурч байхдаа юу ч сураагүй хүн ажлын байран дээр очихоор шууд гологдоно. Хий дэмий дөрвөн жил мөнгө төлж сурсандаа одоо харамсдаг гэв.

Ийм л сургуулийн оюутнууд оюунаар брэндээ гоёцгооё гэдгийг ойлгоход бэрх байгаа биз дээ. Тэгвэл брэнд гэж юу гэсэн үг юм бэ. Үнэхээр энэ сургуульд брэнд гэдэг үг тохирох уу гэдгийг бодоод үзээрэй.

Брэнд гэж юу бэ

Хүмүүс брэндийг байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн гэдэг. Түүнийг бэлгэ тэмдэг, лого, нэр гэх зэрэг тэмдгүүдээр нь таньдаг. Тэгвэл Монголын үндэсний их сургуулийн нэр нь брэнд болж байна уу, эсвэл тус сургуулийн оюутнуудын сурлага, гаргасан амжилт нь брэнд юмуу хаашаа юм бүү мэд.

Нэрийг брэнд болгож юуг илэрхийлнэ вэ. Үнэндээ бол ямарч утгагүй зүйл юм шиг. Учир нь хэрэглэгчийн хувьд брэнд нь компани, бүтээгдэхүүний нэрнээс ямарч ялгаагүй байдаг. Тэгэхээр тус сургуульд сурч байгаа оюутнууд нь өөрсдөө брэнд болчихоод байгаа юмуу даа. Тиймээс л брэндээр оюунаа гоёцгооё гэж оюутнуудаа хөөргөөд өндрийг нь авахуулаад байх шиг санагдлаа.  

Гэтэл хэрэглэгчийн хувьд брэнд бол брэнд л юм. Ямар ч хэрэглэгч би энэ доод брэндэд дуртай эсвэл энэ брэндийн хавсарсан брэнд аль вэ гэж ярьдаггүй шүү дээ. Ингэж ярих нь ч утгагүй зүйл.
 
Хэдийгээр брэндийн нэр онцгой нэг үг боловч хэрэглэгчийн ой тархинд зүгээр нэг үгнээс цаашгүй үлдэнэ.

Брэнд гэдэг нь юуны өмнө оноосон нэр бөгөөд ямар ч оноосон нэрний адилаар эхний үсэг нь томоор бичигддэг. Хүнийх ч бай, компанийх ч бай оноосон нэр болгон брэнд юм. Жишээ нь "Рhiladelpia" гэдэг үг хотын нэр боловч нөгөө талаас АНУ-д үйлдвэрдэг бяслагны брэндийн нэр болдог байх жишээний.

Тэгэхээр брэндээр оюунаа гоёцгооё гэдэг үг бол үнэндээ энэ сургуульд “томдсон” нэр томъёо болох байгаа биз. МҮИС-ийн брэнд гэж юу байдаг юм бэ.
 
Залилан мэхлэх арга замаар МУИС-ийн нэрийг МҮИС болгон ашиглаж яваа тус сургуулийн удирдлагууд, оюутнуудад брэнд гэдэг үг үнэндээ ахадна. Том бодсон МҮИС-ийнхан сэрүүнээрээ зүүдэлж яваа юм бишүү. Брэнд гэдэг үгийнхээ утгыг олж мэдчихээр “Оюунаар брэндээ гоёцгооё” гэж томорвол яасан юм бэ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huurhii Mongolchuud  2018-10-04 04:16:49
    Brand ? ene ugiig ene niitlel bichij bga humuus ni uursduu ch meddeg yum bolow u ? Mongold mungunii tuluu humuus yu ch hiih yum da
    202.21.118.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэргүй 2018-09-18 02:33:55
    Онгирч онгирч байгаад онхолдоно гэдэг энэ. Даан ч их даналзсан юм...
    124.158.109.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-18 02:19:02
    Энэ сургуульд хэдэн доктор профессор багш ажилладаг вэ улсын сургуулын нэн тэнхимээс доор тоо гарна да
    202.179.25.143
    Мэдэгдсэн Хариулах
  • р 2018-09-17 17:37:50
    Татварынхан шалгадаггүй юм байх даа, багш нартаа цалин тавихдаа бэлэн мөнгөөр тавьдаг, НДШ төлдөггүй, хөдөлмөрийн хууль зөрчиж хагас сайн өдөр заавал ир гэдэг
    139.5.219.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Эцэг эх 2018-09-17 15:07:12
    За даа, энэ сургууль гээч газар хөөрхий ОРК-уудыг молгидож мөнгө хийдэг бизнес бүлэглэл юм
    64.119.19.131
    Мэдэгдсэн Хариулах
  • bagsh 2018-09-17 13:31:23
    yun ih surguuli we hachin shog yum baidag shuu dee mergejil surgalt bolgooj ee deer yueiin tmsees doloon dor ih surguul shuu dee
    103.229.122.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-17 12:35:59
    Залилан шүү дээ нэг ёсны. Хуулийн цоорхой бас ашиглаад ыуй байх. Юун бренд вэ??????!
    202.126.89.9
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-09-17 07:15:09
    Iim surguuli nertei chanargui baahan ajilgui Baklawaruudaar eh oron yugaa hiih yum be Zaluusaa ehleed hun boloh heregtei b naa tegeed zag aldaad huuragdaad b na...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюутан  2018-09-17 05:01:20
    Энд сурдаг оюутнууд бол маш чадварлаг юм байна лэ
    202.21.118.90
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2018-09-18 13:13:26
      Bitgii hudal yari
      66.181.161.101
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-09-17 04:40:49
    Сугалаагаар юм өгнө гэж ОРКУУДЫГ цуглуулж мөнгий нь аваад нэг хавтас өгөөд явуулдаг газар юм биш үү Орж байгаа ОРКууд ч гэсэн дээ юу бодддог юм бол доо чааваас...
    203.217.139.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2018-09-17 04:35:56
    Ene surguuld orj bgaa huuhduud Ene medeelel hardaggui humuus yumuu Oroh hereggui dee!
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-17 04:28:43
    Тэнэг юм уу энэ сэтгүүлч бараг тэнэг юм уу бичиг үсэг ойлгодоггүй Оркуу Өмнө нь МҮИС гээд брэнд нэр нь бна ёстой онигоо юмаа энэ сэтгүүлч нэртэй онигоо чинь
    112.72.11.116
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2018-09-18 13:14:58
      Chi ooroo onigoo erguu mini. Eniig brand gehgvi
      66.181.161.101
      Мэдэгдсэн Хариулах
    • Битгий инээд хүргэ  2018-09-17 13:00:01
      МҮИС гэж ямар брэнд байдгийн мэдэгчгүй юм байна
      150.129.140.210
      Мэдэгдсэн Хариулах
  • ene svr svr  2018-09-17 03:30:50
    yg brend gedeg vg tohiroh edeh ni vnen ergelzeetei zarim hvvhdvvd ni bvr duu duulj uguud dvngee gargadag gesen shde
    49.0.165.5
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-09-17 03:07:28
    хятадын их сургууль гээд л нэрлэчих тэгвэл их ирээдуй арагдаж бна монгол сенехед зуу биш сайндаа л хорин жил улдсэн шуу унэн нь тэр гашуун байгаа биз
    202.9.42.20
    Мэдэгдсэн Хариулах
    • Яяя 2018-09-17 15:01:02
      Эргүү тэнэг чи энэ үгээ мэдээ болгоны дор бичихын
      122.201.22.196
      Мэдэгдсэн Хариулах
  • deleg 2018-09-17 02:56:57
    Хахаха арай арай...Ядмаг би ч ойлгохгүй нь оюунаа брэндээ гоёно гэж юу гэсэн үгийн бэ...Балиар сүртэй сургуулийг дараа ч дараач нам...
    66.181.160.125
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-17 02:42:37
    Il tsagaan gytamshig.tend medseer baij yavj baigaa bol hohi ni.
    103.212.117.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-17 02:39:35
    Би МУИС төгсөгчдийн нэг сургуулийнхаа нэрийн өмнөөс МҮИС нэрээ өөрчлөхийг шаардаж байна
    202.9.43.90
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-09-17 02:38:01
    hotiin towoos ene balai huwiin surguuliig gargaachee Batboldo Amarsaihaan ! Tugjreen deer nemeed baahan ORKuud hotoor neg hog hayaj bulan tohoi bolgond sheegeed...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • болдгүй юм уу 2018-09-17 02:33:24
    яадгийн одоо сургуулиа сансар огторгуйн супер академи гэж нэрлэнэ
    202.179.27.164
    Мэдэгдсэн Хариулах
    • zail chi 2018-09-18 13:16:03
      Super blaa yu atsaa
      66.181.161.101
      Мэдэгдсэн Хариулах