Нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай байна

-Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байх боловч 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, эрс сэрүүсэн, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна-

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-17 01:28:01
    where is?
    66.181.186.191
    Мэдэгдсэн Хариулах