Өнөөдөр нийслэлд 18 хэмийн дулаан байна
 Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

 Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
 
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
 
2018 оны 09 дүгээр сарын 17-ноос 09 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд зарим газраар секундэд 15-17 метр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine