Чөлөөтийнхөн ДАШТ-ий бэлтгэлээ базааж байна

Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг, ОХУ-ын үндэсний шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэлийг тус улсын шигшээ багийн бэлтгэлийн бааз байрлах Сочи хотод хийж байна.

Будапештийн ДАШТ-д зодоглох манай эрэгтэй найман (гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Бямбадоржоос бусад нь) тамирчин үндэсний шигшээ ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, гавьяат дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодном нарын удирдлага дор Хар далайн эрэгт бэлтгэлээ базааж буй юм.

Манай тамирчид өнгөрсөн долоо хоногт болсон Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээний дараа шууд Сочи хотыг зорьсон юм. Хойд хөршөөс Будапештэд зодоглох эрэгтэй 10 тамирчнаас гадна нэг жинд тав, нийт 50 гаруй бөх манайхантай бэлтгэл хийж байна.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-15 16:11:18
    Челеетийн эрчуудээс амжилт горидолтгуй ээ, тэднийг жуулчид гэж ойлгоход болно
    150.129.141.52
    Мэдэгдсэн Хариулах
    • Баагий 2018-09-17 03:30:00
      Тийм шүү. Тэд бэлтгэлдээ санаа сэтгэлээ зориулахгүй байгаа нь харагддаг. Тэмцээний үед шал дүнхүү юу хийх гэж байгаагаа мэдэхгүй дэвжээний алчуур болдог жуулчид...
      182.160.33.33
      Мэдэгдсэн Хариулах