Ирэх даваа гарагаас эхлэн хичээл хэвийн орохоор болов
Багш нарын цалингийн нэмэгдлийн бодлогын хүрээнд шийдэж, ажил хаялтыг зогсоох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, БСШУС-ын яам, МБШУ-ы үйлдвэрчний эвлэлийн холбоод  хамтарсан ажлын хэсэг байгуулан зөвшилцөж байна.

Хамтарсан хэлэлцээр дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгөх юм байна. Одоогоор хэлэлцээр дуусаагүй байна гэв.

Тэгвэл ирэх даваа гарагаас эхлэн хичээл хэвийн орохоор болжээ. Энэ талаар ажил хаясан сургуулийн багш нар ангийнхаа хүүхдүүдийн эцэг эх рүү нь хичээл орно гэсэн мессэжийг илгээсэн байна.

Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Хамтарсан ажлын хэсэг багш нарын ажил хаялтыг зогсоох асуудлаар тасралтгүй ажиллаж байна. Энд хэд хэдэн асуудал байгаа. Багш нарын зүгээс нийтлэг байдлаар хэд хэдэн чухал саналууд тавьсан.

Тухайлбал, 2014 онд Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн. Энэ зөрүүг өнөөдрийг хүртэл арилгаагүй. Багш нар энэ зөрүүг 2018 онд багтаагаад, арилгаад өгөөч гэж хүссэн юм.

Санал дээр ажлын хэсэг сууж, 4.3 хувийн зөрүүнд хамрах нийт хэдэн багш байгаа талаарх нэгдсэн мэдээлэл гаргалаа. Хоёр талаас нийт багш нар энэ зөрүүнд хамрагдаж байна гэдэг санал нэгдсэн. Тиймээс зөрүүг 2018 онд арилгах ямар боломжийг хамтарсан ажлын хэсэг судалж байна.

Сангийн яамныхан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг гарын үсгийг баталгаажуулчих юм бол үндсэндээ  ирэх даваа гарагаас ажил хаялтаа зогсооно гэсэн чигтэй, хүлээж байна. Одоогийн байдлаар ийм үр дүнд хүрээд байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн тодорхой байдлаа саналаа нэгтгэж байгаатай холбогдуулан, өнөөдөр Нийслэлд 12 сургууль, 3 цэцэрлэг ажил хаялтаа зогсоосон байгаа. Ирэх даваа гарагаас хичээл оролтыг жигдрүүлэхийн төлөө ажиллаж байна” гэжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тар 2018-09-15 09:20:15
    Чадваргүй агаад сая ажил хаялтад оролцсон багш нарыг халж ажилгүй байгаа мэрийлттэй багш нараар сэлбээч. Одоогийн дунд,дээд сургуулиуд ч дэндү хулхи болж
    202.9.42.88
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-09-15 08:23:46
    боловсролын хөтөлбөрөө нэг ижил болгоо_ ямар нь 12 сард үсэглэлийн баяраа хийгээд, ямар нь 5 сард хийдэг байнаа. ямар нь нэг хичээлээ 2 жил дараалан үздэг байн...
    64.119.19.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-15 01:57:42
    Улсад шаардсанаар ь нэмэх боломж байхгүй чухамдаа АН-ын 20 оны сонгуулийн суртачилгаа л юм даа
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2018-09-14 11:54:31
    Энэ Сайхан гээч нөхөр ямар муу бичдэг юм бэ? Түг таг гээд уншихад хүртэл хэцүү юм!
    66.181.160.84
    Мэдэгдсэн Хариулах