Эмэгтэй шигшээ баг хэсгийн аваргын төлөө барилдана
 ОХУ-ын Челябинск хотод болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр багийн тэмцээнээр үргэлжилж байна.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 16 баг өрсөлдөж байгаагаас манай эрэгтэй баг "В" хэсэгт, эмэгтэй баг "D" хэсэгт өрсөлдөж буй.

Эрэгтэй баг Японы хүчирхэг багт 0:5-ийн харьцаагаар ялагдсан бол эмэгтэй баг Казахстаны багийг 4:1-ийн харьцаагаар ялж, хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарлаа. Эмэгтэйчүүдийн "D" хэсгийн аваргын төлөө Монгол-Кубын багууд шалгараад байна. Кубын бүсгүйчүүд БНХАУ-ын багийг 4:1-ийн харьцаагаар ялжээ.

Өнгөрсөн жил Бразилийн Рио де Жанейро хотноо болсон дэлхийн аваргын багийн төрөлд эмэгтэйчүүдийн хувьд эхний тойрогтоо Кубын багт 2:3-ийн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлж байсан бол энэ жил хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгараад байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.