ҮЙЛ ЯВДАЛ: Төв талбайд “Номын баяр”-тай

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт” болно.

09:00 цагт: Хангарди ордонд НИТХ-ын Ээлжит бус хуралдаан болно.

09:00 цагт: "Blue Sky” зочид буудалд "Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй" симпозиум болно.

09:30 цагт: ХСҮТ-ийн хурлын танхимд “Монгол дахь Хөхний эмнэлэгийн оношилгооны өнөөгийн байдал, хорт хавдрын шалтгаан нөхцөл” форум болно.

10:20 цагт: “Монгол Рояаль академи”-ийн байранд "Бичил уурхай ба Эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо" сургалт болно. Утас: 88098811, 99838764

11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Зоонозын өвчин судлалын төвд “P53” төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.

11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын дарга нар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

11:30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын ногоон нам, Австрали улсын ногоон нам хамтран "Уул уурхай, экологи байгал хамгаалах тухай" сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МҮЭХ-ны байранд Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлар мэдээлэл хийнэ. У

12:00 цагт: Сүхбаатарын талбайд “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР – 2018” эхэлнэ.

14:00 цагт: МҮХАҮТ-д “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг  болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.