Дизель түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ

Энэ сарын 12-ны өдрийн 22:43 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “52-ын даваа”-ны автозамын зорчих хэсэгт  дизель түлш тээвэрлэж явсан автомашин давааны уруу руу онхолдож, дизель түлш асгарсан тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 51 км замыг туулан 23:30 цагт очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу зорчиж явсан дизель түлш тээвэрлэгч Төв аймгийн Заамар сумын харьяат иргэн Д-гийн эзэмшлийн “Хьюндай” загварын (22 тн дизель түлш тээвэрлэж явсан) автомашин онхолдож, дизелийн түлш асгарч байсан аж.

Ослын газрыг хамгаалалтад авч, аюулгүй болгон, Төв аймгийн Онцгой байдлын газраас очсон ажлын хэсэг болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2018-09-13 05:16:56
    Говьд авсан зураг бна
    103.9.90.2
    Мэдэгдсэн Хариулах