Монгол найруулагчийн “Од ба Гэгээ” кино Бусанд нээлтээ хийнэ

Азийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог Бусаны олон улсын кино наадамд Монгол найруулагчийн бүтээл "They Sing Up on the Hill" буюу "Од ба Гэгээ" бүрэн хэмжээний уран сайхны кино "А" хэсэгт шалгарчээ. "Window on Asian Cinema" хэсэгт шалгарсан энэхүү бүтээл дэлхийн нээлтээ Бусанд хийхээр болсон аж.



Киноны найруулагчаар Л.Бат-Амгалан ажилласан бол гол дүрд нь Б.Дөлгөөн /Magnolian/, М.Номин-Эрдэнэ /NMN/ нар тоглосон байна.

Сонирхуулахад, таван жилийн өмнө найруулагч Л.Бат-Амгалангийн "Хуучны сайхан өдрүүд" богино хэмжээний кино уралдаант хэсэгт нь шалгарч Азийн кино наадмыг шуугиулж байсан юм. Мөн 2013 онд Бусаны олон улсын кино наадмаас найруулагч С.Бямба "Алсын удирдлага" киногоороо тэргүүн шагнал хүртэж, Ч.Хоролдоржийн "Шарга даага" бүтээл уг кино наадамд нээлтээ хийж байсан билээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.