“Петро чайна дачин тамсаг” руу шатахуун хүргэж явсан жолооч амиа алджээ
Дорнод аймгийн Матад суманд шатахуун хүргэж явсан хүмүүс хоорондоо маргалдаж нэг нь амиа алдаж, нөгөө нь шархадсан хэрэг гарчээ.
 
Тодруулбал, тэд “Петро чайна дачин тамсаг” руу шатахуун хүргэж явах замдаа архиджээ. Улмаар цааш явж байхдаа замын хажуугаас хуйлаастай хулдаас олж, жолооч Э нь машиндаа ачих гэж байгаад машинаасаа унаж газар дээрээ нас барсан бол найз нь кабинд байсан архийг уугаад өөрийнхөө хүзүүг хутгаар зүссэн нь тогтоогджээ.

Тэрбээр өмнө ч мөн шилээр хүзүүгээ зүсч байсан сэтгэцийн эмчийн хяналтад байдаг нэгэн гэнэ. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аа 2018-10-10 20:45:22
    Ямар хачин жигтэй мэдээ вэ. Дайнд оролцсон хүмүүс шархаддаг юм,иймд бэртсэн гэх хэрэгтэй. Эсвэл нэгмөсөн нэг нь шахрадаж нөгөө нь амь үрэгдсэн гэчих дөө, яршиг....
    • аа 2018-10-10 20:46:19
      хээрээс хуйлсан цаас олж машинд ачих зуур унаж амь үрэгдсэн, нөгөө нь шил олоод өөрийнхөө хүзүүг зүсч шархадсан. ккк. гадаад хүн бичсэн юм уудаа.
  • Лхавгадорж 2018-09-12 02:49:44
    хятадын компанийг нутагтаа ажиллуулахаа болиочээ.Эрх мэдэлтнүүд нутгаа худалдаж, хэдэн үеэрээ хооллох ард түмний хоолыг харийнханд өгч, ард түмэн ядуурсан.
    • ov 2018-09-12 06:58:29
      Цуг гудардаг новшнуудыг нь илчлэх хэрэгтэй.дэлхийд 35 ордог орд гэдэг шvv.
  • УУ 2018-09-12 02:40:29
    арай сонин явдал биш үү нэг нь унаж үхээд нэг нь өөрийгөө зүсээд л кино цаашаа