УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүнэ. Шүүх хурал хоёр ч удаа товлогдоод хойшлогдсон байгаа билээ.

Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэснээр хойшлуулсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • За даа 2018-09-12 07:01:23
    Гантулгад асуудал байсан л байх нөгөө эгч дүүс бүүр их асуудалтай гэж олон түмэнд ойлгогдоод байгаа юм л даа иймэрхүү хүүхнүүдээс холхон бай
    122.201.22.192
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-12 02:04:30
    даан ч бодлогогуй арай л байсан юм аа еренхийлегчийн сонгуулийн уеэр мереерее байсан бол юу гэж бандаажны хэрэгт орохов дээ
    202.9.42.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-12 02:02:54
    Хүн хүчиндэхэд 1-5 жилийн ял гэдэг асар бага байна. Дор хаяж 5-15 болгох хэрэгтэй ш дээ
    220.248.61.5
    Мэдэгдсэн Хариулах