Баяраа тэмдэглэсэн ачигч залуу ажлынхантайгаа маргалдаж, улмаар автомашинаас үсэрч амиа алджээ
“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн газрын дарга нар Дорноговь аймаг руу ажлаар явж байгаад осолдож амиа алдсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
 
Тэгвэл энэ мэдээллийг холбогдох газруудаас үгүйсгэж ташаа мэдээлэл гэж байна.
 
Харин энэ сарын 08-нд Замын-Үүдэд замд ачиж буулгахын баяр гэж болжээ. Энэ үеэр Замын-Үүд МЧ II ангид ачигчаар ажиллаж байсан залуус баяраа тэмдэглэн архи ууж, улмаар хоорондоо маргалдаж муудалцсанаас болж нэг нь замд явж байсан машинаасаа үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
 
Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Нас барсан этгээд Замын-Үүдийн салбарт ачигч хийж байгаад тодорхой хугацааны өмнө ажлаасаа гарсан байсан. Олон нийтийн сүлжээгээр явж буй мэдээлэл ташаа мэдээлэл юм” гэсэн тайлбарыг өгөв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-12 05:20:41
    Өмнө нь ажиллаж байсан газар нь ойгоо тэмдэглэхэд уригдаж очсон хүн юм бишүү. Бүх юмыг л харлуулах гээд байдаг болжээ. Үнэнээр нь биччихэж баймаар юм.
  • irgen 2018-09-12 02:08:33
    hahaha hutsana biz ajilaasaa garchaad bayarlaad ybna gj yu bsiim tulheed alchisan bn shdee
  • иргэн 2018-09-11 12:29:27
    Түлхсэн байх магадлал 99.99 хувь.
  •  2018-09-11 11:33:58
    ажлаасаа гарсан ачигчаар ажиллаж байсан залуу яагаад хамт баярлаж байсан байх нь уу? булзааруулаад байна