Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулав
Маргааш баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар салхи шуургатай, 13-14-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

Есдүгээр сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

13-нд нутгийн баруун хэсгээр,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. 15-наас өдөртөө дулаарна.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.