Эмч, өмгөөлөгч, сэтгүүлч, их дээд сургуулийн багш, гавьяат тамирчин, жүжигчин нарт олон удаагийн виз олгоно
БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз олголтын журамд өөрчлөлт орсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Визний журмын өөрчлөлтийг БНСУ-ын Хууль зүй яам, Гадаадын иргэн харьяатын алба, Цагаачлалын алба хамтран шинэчилсэн байна.
 
Сүүлийн хэдэн жилийн судалгаагаар 1000 орчим солонгос иргэн Монгол Улс руу байнгын зорчих буюу олон удаагийн виз авсан бол 37 мянган монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз авчээ.
 
Монгол иргэдийн БНСУ руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт оруулсан талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны Консул Кил Кан Мүг танилцууллаа.
 
Тэрбээр БНСУ руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцөлөөр олгодог байсан бол одоо нэмээд 13 нөхцөлөөр олгодог болсныг онцоллоо.
Өмнө нь 
 
1.БНСУ руу зорчиж байсан иргэн
 
2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан байх бөгөөд хэлтсийн даргаас дээш албан тушаалтан
 
3.БНСУ руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан
 
4.БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн урилгаар
 
5.БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхэд олон удаагийн виз авна.
 
6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь “Gold”,  “Vip” байх
 
7. Байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцөлийг хангасан иргэдэд олгодог байжээ.
 
Харин одоо шинэчлэгдсэн журмаар дээрх 1-5 хүртэлх нөхцөл хэвээр байж, нэмэгдээд найман нөхцөл нэмэгджээ.
 
Ингээд олон удаагийн визний журамд дараах өөрчлөлтүүд орсон. 
Тухайлбал,
 
-Олон улсад ашиглагддаг кредит карт нь “Gold” картаас дээш байх шаардлагатай байсныг өөрчилж, тухайн картаа хэрхэн ашигласан, мөнгөний хязгаар хэд байх зэрэг ашигласан байдлаас үүдэн олон удаагийн виз олгох эсэхийг шийднэ.
 
-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл шилдэг аж ахуйн нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд
 
-БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн виз авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгсчээ. Зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд,

-Холбогдох нөхцлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн,

-Холбогдох нөхцлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их, дээд сургуулийн багш нар,
 
-Гавьяат тамирчин, дуучин, жүжигчин гэх улс орондоо гавьяатай хүмүүст олон удаагийн виз олгоно.
 
-500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн виз олгохоор журамд өөрчлөлт оржээ.
 
Олон удаагийн визийг 1, 3, 5 гэсэн шатлалтайгаар олгодог байсан бол шинэчлэгдсэн журмаар хэрвээ шаардлагатай бол тухайн нөхцөлийг хангаж байгаа бол гурав, эсхүл таван жилээр олгогдох бүрэн боломжтой болсон байна.
 
Ингээд дээрх шинэчлэгдсэн журмаас зарим нэг зүйлийг асууж тодруулахад, 

 
Кил Кан Мүг: Виз мэдүүлэх монголчуудын тоо нэмэгдсэн

 


 
 
ЭСЯ-ны Консул Кил Кан Мүг “Монгол Улсад 7000 гаруй эмч, 6000 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2000 гаруй өмгөөлөгч ажилладаг тухай ерөнхий судалгааг гаргасан. Цаашид нэмж судлах шаардлагатай байх. Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгоно.

Сүүлийн жилүүдэд БНСУ-ын виз хүссэн монголчуудын тоо эрс нэмэгджээ. Тухайлбал, 2016 онд 60 мянган иргэн, 2017 онд 106 мянган иргэн, 2018 оны долдугаар сарын байдлаар 88 мянган иргэн виз мэдүүлжээ. Жилээр нь харвал 2014 онд 64 мянган иргэн, 2015 онд 81 мянга, 2016 онд 82 мянга, 2017 онд 108 мянган иргэн виз мэдүүлж, хүсчээ.

Гэтэл сүүлийн үед хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлэх тохиолдол гарсаар байгаад бид бүхэн харамсч байна. Уг нь виз гэдгийн учир учир нь итгэл гэдэгтэй хамт уялдах ёстой. Ямар нэгэн байдлаар хуурах оролдлого хийж хуурамч бичиг баримтыг бүрдүүлсээр байгаа. Дээр нь монголчуудыг брокер диллерийн компаниуд 5 сая төгрөг байршуулж өгсөн мэтээр хуурч мэхлээд хохироогоод байна. Нэг долоо хоногийн дотор 1000 хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь илэрсэн тохиолдол ч бий. Хамгийн гол нь 5 сая төгрөг байршуулж өгсөн гэж хуурч мэхлээд байна. 

Тиймээс өнөөгийн нийгэмд гарч байгаа хуурамч мэдээллийн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд тарааж өгөхийг хүсч байна. Мөн дээр нь Хариуцлагатай аялцгаая аяны хүрээнд монголчуудыг хариуцлагатай аялахыг уриалж байна” гэлээ.
 
 
Уг хэвлэлийн бага хурлын үеэр “Солонгосын долоо хоног-2018” арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаар Элчин сайд Консул Кил Кан Мүг “Та бүхэнд Солонгосын соёлын долоо хоногийн талаар танилцуулъя. Энэхүү долоо хоног есдүгээр сарын 15-наас есдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ. Үндсэн арга хэмжээ нь Сөүлийн гудамжны фестиваль, кино өдрүүд, Го даам, Таэквондогийн тэмцээн болно.

Өнгөрсөн жилүүдэд соёлын долоо хоног зөвхөн Монголд суугаа Солонгос иргэдэд чиглэн зохион байгуулагдаж, зааланд болж байсан. Энэ удаагийн арга хэмжээг ил талбайд, залуу үеийнхний дунд, чөлөөт уур амьсгалд, парти маягаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол болоод солонгос залуу үеийнхэн нэгдэж, зохион байгуулж байгаа юм” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 56 2018-09-13 01:03:29
    монгол хүн бүрийг хар ажилчин болгож, жорлонгоо угаалгаж зарцаа болгох нь дээ яанаа
  • Юу л яриад байна даа, 2018-09-11 10:48:41
    Эмчгүй болгож,Солонгос эмнэлгээ дэмжих гэж байгаа юм биш үүү,
    • ? 2018-09-11 11:21:23
      Тэндхийн шаардлагад тэнцэх эмч хэд байгаа билээ???