Засгийн газар, багш нарын үл ойлголцол сурагчдын эрхийг зөрчиж эхэллээ

Шинэ хичээлийн жил эхлээд 10 гаруй хонож байна.  Гэсэн ч багш нарын ажил хаялт үргэлжилж, энэ үймээний  хөлд сурагчид хохирч эхэллээ.   Тэдний  сурах эрх зөрчигдөж байна.   Багш нарын ажил хаялт  “газар авахгүй намжина” хэмээн  Засгийн газар, холбогдох  яам нь үүрэг чиглэл өгөөд хаясан.  Гэтэл байдал эсрэгээрээ,  ажил хаялт газар авч багш нар хүчтэй тэмцэгчид гэдгээ харуулж эхэллээ.  

Өчигдөр  Сүхбаатарын талбайд Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос суулт зохион байгууллаа. Өчигдрийн байдлаар 130 гаруй боловсролын байгууллага ажил хаялтад нэгдсэнээс нийслэлийн 113, хөдөө орон нутгийн 17 байгууллага оролцож байгаа аж. Тэдгээрийн төлөөлөл болсон 5000 багш ажилчин цуглажээ. Ажил хаялтад хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж, 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа  юм байна. Зохион байгуулагчдын зүгээс ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэлгүй, зөвшилцөлд хүрсэн тохиолдолд зогсооно гэдгээ илэрхийллээ.
 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ 35 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДЭЭД ӨГ

 

-МҮЭХ-ны байгууллага багшийн цалин нэмүүлэх асуудлыг их наядаар нь яриагүй. Эдийн засаг үнэхээр муу байгаа бол сайд нар цалингаа нэмэх шаардлага байхгүй шүү дээ. Эхний ээлжид багш нарын цалинг 15 хувиар нэмэх 35 тэрбум төгрөгийг шийдээд өг гээд байхад, их наяд хэрэгтэй гээд яриад суугаад байгаа нь өөрөө улс төржиж байгаа хэрэг юм. Зээл авах хэмжээнд хүрнэ гэсэн зүйл ярьж байна. Үүнээс нийгмийн даатгал, татварын журмаар татаас татахад үндсэндээ 20 гаруй тэрбум төгрөг л засгаас шаардагдах юм. Есдүгээр сарын 7-нд томилогдсон ажлын хэсгийг гурав хоног хүлээлээ. Дорвитой нэг ч шийдвэр гаргасангүй. Иймд ажил хаялтыг үргэлжлүүлж байна. Уулзалтыг хангалттай хийсэн, одоо бодит шийдвэр хэрэгтэй байна. Биднийг ажил хаялт, суултаа хууль бусаар хийж байгаа мэтээр ярьж байна. Энэ нь бидний тэмцлийг хүчээр дарах гэсэн оролдлого юм. Багш нар нэг удаагийн урамшууллаас татгалзаж, есдүгээр сарын 1-нээс одоо нэмсэн байгаа цалин дээр 7-10 хувийг нэмчих гэдэг шаардлага тавьж байна.
 

Г.Занданшатар: ХҮҮХДЭЭ Ч, БАГШ НАРАА Ч ХОХИРООХГҮЙ БАЙХ ШИЙДЛИЙГ ХАМТДАА ХАЙЯ

 

Харин  өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  МҮЭХ болон багш нарын төлөөлөлтэй уулзсан байдаг.  Энэ үеэрээ тэрээр “Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя.  Тиймээс ирэх даваа гаригаас хичээлээ эхлүүлнэ үү” гэсэн юм. 

Гэсэн ч энэ асуудлаар Засгийн газар багш нарын Үйлдвэрчний эвлэл ямар нэгэн зөвшөлцөлд хүрч чадаагүй байна.   Үүний үр хүнд сурагчид энгийн ард түмэн хохирч байна.

Зууны мэдээ
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-09-13 00:42:55
    Suvilagchiin tsalin nemsen geed baisan chini ulirald ugdug uramshuulliig ni sar bur deer huvaachihsan tegeed huuraad baih yum
    66.181.180.196
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-09-12 16:43:39
    Bagsh narin ajil hayaltig demjij bna. Khuukhuud ch hairan. Iim asuudlig shiiddeggui ES bagtaigaa yawsan ni deer dee
    66.181.180.196
    Мэдэгдсэн Хариулах
  • ajil hayalt  2018-09-12 03:02:36
    buuj ogch bolohgui, ehluulsnee duustal temtseed baih heregtei.
    202.21.116.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoch 2018-09-12 01:21:13
    Боловсролын сайд цалин нэмэх байхаа. Сайд та чаднаа. Таны ард багш нар чинь байна.
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-11 18:28:44
    MANGAR BAGSH NARIIN TSALING NEMEJ BOLOXGVI EE
    202.126.89.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-11 18:24:46
    Аажил хаягсад хүүхдүүдийг яаж хохиролгүй болгох вэ? Даалгавараар дарамтлах уу?
    202.126.89.107
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэнийг хүсэгч 2018-09-11 11:17:19
    АН турхирсанаараа Баттулга ерөнхийлөгч амалсан ёсоороо офшорчдынхоо мөнгийг хамж авчираад энэ хүсэлийг нь шийдээд өгчих, ихэнх нь АН-ын гишүүн багш нар байгаа.
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-09-11 07:57:53
    цалин нэм гэсний зоргоор нэмээд байвал эцэстээ юу болохыг мэдэж баймаар юм.ажил хаялт хийж байгаа багш нар , ажилгүй байгаа багш нартаа зайгаа тавьж өг
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-11 07:47:15
    хурэлсух сэлэм далайгаад зохицуулчих байхаа их чадна гэж еерийн намын засгийн газраа унавал ингэдэг юм еерее ойчсон хуухэд уйлдаггуй юм огцорохоос еер арга байх...
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Энх 2018-09-11 05:37:02
    35 тэр бум нэг удаа өглөөө тэгээд дарааа сар нь бас 35 тэр бумыыг тэгээд бүх төрийн албан хаагч нэртэй хулгаач луйварчингууд нэмүүлгэ гэн тэгээд энэ төгрөг цаас...
    202.9.43.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-11 05:33:58
    Жил бүр багш эмч нарын цалинг нэмнэ гээд хуураад байхаар аргаггүй шүү дээ худалч дарга сайд нараас л болж байна Одоо эмч нарын ч тэвчээр барагдаад байгаа шүү
    122.201.21.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudraga Orsoldoonii darga Lhagva ajlaa  2018-09-11 05:21:21
    Yumniih ni une Zalin nemhees omno nemegdchihdeh iim zawharsan Uls Oron gej Mongoloos oor haan ch baihgui baih shuu!! Yumnii unee bariachee Shudrag orsoldoon her...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • аөөө 2018-09-11 05:16:22
    гэрээгээр багш авч хүүхдүүдэд хичээл заалга хүүхдүүд хохироод байна.
    124.158.77.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Цахиур Төмөр 2018-09-11 05:13:17
    Баярцогт мэтийн эх орноосоо урваж харийн хүмүүст нутгаа зарсан хүмүүсийн оффшор дансан дахь мөнгийг аваад ирэхэд бүгдийнх нь цалинг нэмж хүрэлцэнэ.
    103.57.95.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-11 04:52:49
    Ажлаа хийхгүй сууцгааж л байг ажил хаяж цалин нэмдэг тогтолцоо үүсгэж болохгүй төр төмөр нүүрээ гарга
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Hal 2018-09-11 04:36:47
    Bvgdiig n hal uursduu guigad irne.
    43.242.243.93
    Мэдэгдсэн Хариулах
  • хариу 2018-09-11 04:23:36
    Тѳрийн албаны хуульд нэмэлт оруулж "тѳрийн албан хаагч тангараг ѳргѳсѳн бол ажил хаях эрхгүй" гэж зохицуулмаар байна. Тѳрийн ажил хийж чадах нь хийг
    202.179.3.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-11 03:48:09
    Цаад эздийн ол доо гэрээгээр ажилсан дээр юм байна доо
    122.201.31.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэнд 2018-09-11 03:38:04
    Жил болгон цалин нэмэх тухай ярьдаг багш нар гэрээгээр ажиллуулж байя Ард түмний амьдрал бүр дордож байна. цалин +сээр бүр дордлоо
    122.201.31.124
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-11 03:34:48
    Мянга мянган багш ажилгүй байхад эднийг өөгшүүлэх хэрэггүй .Гэрээ хийгээд ажиллахгүй бол өөрсдөө өндөр цалингаа олоод хий баяртай гэж хэлэх хэрэгтэй
    64.119.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-09-11 03:00:22
    Жил болгон цали нэм гэж хоолой дээр хутга тавьдаг багш нарыг 1 жилийн гэрээт ажилчид болгох хэрэгтэй. Гэрээнд заасан цалин авна, дургүй байгаа бол баяртай.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2018-09-11 02:55:47
    Хүйтрэх болоогүй суугаад жагсаад тэмцээд бай. Болохгүй бол ЗГазрын нь огцортол УИХ-ын тартал тэмцэх хэрэгтэй.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-11 02:54:33
    Тендерүүдээ будилуулсаар байгаад хэрэгжүүлж эхлээгүй байгаа хэдэн зуун тэр бумын ажлууд байдаг. Эх үүсвэрээ эндээс гарга. Багш нарын цалинг нэмэх нь зөв
    103.57.92.74
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-09-11 02:51:08
    Зүгээр л хэсэг харзна. Долоо хоногийн дараа наадуул чинь ичингүйрээд л ажилдаа орно.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-11 02:28:41
    Хаха. Одоо бүр шалдаа бууцан байнашд. 7-10 хувь л нэмчих гэнээ.
    66.181.168.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Hi hi hi 2018-09-11 02:06:03
    Za uah we suuzgaaj l baig tegej baigaad zalhaad ajlaa hiih l bizx hiihgui bol zalin awahgui ni todorhoi sh dee ! Tegeed ch gadaa huitenii am aisui !!! he he he ...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2018-09-11 03:02:43
      Хамгийн гол нь авилгач улс төрчид ажил хаясан ч цалингаа бүтэн авдаг хууль баталсан нь иймэрхүү сөрөг хүчний намын шантаажчидыг даврааж байна.
      174.50.62.78
      Мэдэгдсэн Хариулах
    • aaa 2018-09-11 02:28:32
      Tegvel ireeeduid tanai ur huuuhed chin Navch tsetsegiiig hotondoo urguuulj Nar sariiig gerteee manduulj Nohoi yvgan Gahai nutgen jargahiiig yruu
      66.181.168.131
      Мэдэгдсэн Хариулах