Шонхор шувуу барьж буй отгуудад шалгалт хийжээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Баянхутаг, Галшар суманд шонхор шувуу барьж байгаа Сири Улсын дөрвөн отгийн үйл ажиллагаа, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа.

Хяналт шалгалтаар эдгээр отгууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор шувуу барих, арчлах, тээвэрлэх, экспортод гаргах үйл ажиллагаанд хяналт тавих журмын дагуу отог бүр орчуулагч, сум орон нутгаас шонхор барих, буцааж тавих тохиолдолд хяналт тавих үүрэг бүхий ажилтан сумаас томилуулан аваагүй, орон нутагтай гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч, Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Түүнчлэн зэргэлдээ аймаг, сумдаас Баянхутаг, Галшар сумдад малын халдварт өвчин тараах эрсдэлийг дагуулж байгаа аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-09-10 09:52:41
    Odoo barihiig horiglooch ee.Yagaad zuvshuuruud bgaan be Baigali orchnii yam.
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2018-09-10 07:57:55
    2012 онд тогтоолоор “Шонхор шувуу” Монгол улсын үндэсний бахархалт шувуу болсон. Шонхор шувуугаа худалдахгүй байхад монголчууд өлсч үхэхгүй байлгүй дээ.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-10 07:44:35
    дайтаж байж шувуу барих сири иргэдийг ойлгохгуй юм бна
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах