Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар дулаан байна
Ойрын хоёр өдөртөө ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.
 
2018 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын эхээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 хэм, говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
 
Энэ сарын 9-нд буюу маргаашнаас эхлэн  баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан,  цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine