Дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангана

Улсын ургацын комисс хуралдлаа. Энэ оны ургацын урьдчилсан балансыг ҮХААЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Б.Оргил танилцуулсан. Тэрээр “2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн  тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна. Энэ нь, нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдэж байгаа юм.

Энэ жил дотоодын гурил төдийгүй төмсний хэрэгцээг давуулан хангах төлөвтэй байна” гэв. ҮХААЯ-ныхны урьдчилсан балансаар буудай тариалсан нийт талбайн 70 хувь нь аарцан болцын үедээ,  20 хувь нь эхэн үедээ,  10 орчим хувь нь сүүн болцын төгсгөлдөө байгаа аж. Харин ургац хураалтад 1100 комбайн, 624 жатка, 220 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн ажиллана. Өөрөөр хэлбэл, техникийн бэлэн байдал 90 гаруй хувьтай байгаа аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-30 10:19:47
    За та нар тэгж хариуцлагагүй худлаа бүлтэрчихээд,хавар хаанаас буудай гуйх вэ?гэж нохойтдог шүү...
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах