Аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө тэмцсэн оршин суугчдад мөнгө өгөхийг оролджээ
-Амьдрах орчин, амь насаа гурван сая төгрөгөөр үнэлэхгүй ээ-

 
Чингэлтэй дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэр бага тойруугийн 14-р байрны  оршин суугчид аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө тууштай тэмцэж эхэлсэн билээ.

Тэдний тэмцэх болсон шалтгаан байрных нь урд Худалдаа хөгжлийн банкныхан 31 давхар барилга барихаар болж, байрных нь доогуур газар ухаж сэндийчиж, шөнө барилгын ажлаа явуулж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж эхэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Энэхүү барилгаас болж 1958 онд баригдсан хуучин түүхий барилгууд нурах аюултай, дээр нь нар хааж халхалж сүндэрлэж байгаа юм. 
 
Мөн газрын хөрсний нуралт гулгалт үүсэх аюултай гэсэн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гарсан байхад хэн ч тоож хүлээж аваагүй талаар оршин суугчид гомдолтой байгаа юм.
 
Тиймээс тэд шаардлагатай гэсэн бүх бичиг баримт нотлох материалуудаа цуглуулж байгаад шүүхэд өгөхөөр бэлтгэж байгаа гэнэ.
 
Энэхүү барилга нь нийтийн эзэмшлийн гарц, талбайг хаасан, тус байрны оршин суугч, аж ахуйн нэгтжтэй зөвшилцөөгүй. Барилга барих явц болон дараа нь оршин суугчдын барилгын ашиглалтын байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын барилгын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, иргэдийн амь нас эрүүл мэндэд харгис хэрцгий аргаар заналхийлсан барилга барих гээд байгаад гол учир байгаа юм. Тиймээс оршин суугчид эсэргүүцэж буй нь энэ.

Гэвч хоёр хоногийн өмнө хэл ам хийж, хэрүүл тэмцэл хийж байгаа айлуудад нөхөн төлбөрийн гэрээ хийж мөнгө өгөхийг оролджээ.
 
Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны оффис үйлчилгээний зориулалттай барилгын гүйцэтгэгч буюу томоохон төслийг хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа “Рийверстөүн пропертис” компанийн Ерөнхий менежир О.Өрнөхбаяр гэж хүн оршин суугчдын хаалгыг тогшиж  “Битгий хэл ам хийгээд бай. Шүүх цагдаад битгий хандаач. Барилгын ажилд битгий саад хийгээч” хэмээн нөхөн төлбөрийн гэрээ хийж  айл бүрт тус тусад нь 3 сая төгрөг өгье гэжээ.
 
Үүнийг нь 14 дүгээр хорооны оршин суугчид эсэргүүцэж “Амьдрах орчноо, амь насаа гурван сая төгрөгөөр үнэлэхгүй ээ. Танай барилгаас болж ямар нэгэн эрсдэл ноцтой зүйл үүсвэл хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ. Тиймээс бидний аюулгүй байдлыг ханга. Та нарын барилга бариулахыг бид хүчрэхгүй ч энэ 56 айлын амьдрах ая тух, аюулгүй байдлыг та нар хангах ёстой биз дээ” гэсэн байна.

Оршин суугчид дээрх банк болон барилгын компанид гурван санал гаргаж тавьж байгаа юм байна.
Үүнд
-Оршин суугчид хүсвэл хотын төвд буюу нөхцөлийг нь муутгахгүйгээр ижил хэмжээний байраар солих,

-14-р байрыг бүхэлд нь дахин төлөвлөлтөд оруулж, суурин дээр нь баригдсан шинэ байраар солих,

-Оршин суугчид худалдахыг зөвшөөрвөл тэдэнтэй тохиролцсоны үндсэн дээр байрыг нь худалдаж авах гэсэн саналыг тавьж байгаа бөгөөд одоогоор тодорхой дорвитой хариу өгөөгүй байгаа талаар ярилаа.





О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganaa 2018-09-09 04:12:45
    Orshin suugchid ni davartsan shunaltai nohguug ve
    103.229.121.115
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2018-09-07 15:41:11
    200 saya ogood am taglah ni dee. nar haahgui gesen uu bolson be
    202.21.106.152
    Мэдэгдсэн Хариулах
  • yy 2018-09-07 06:49:36
    Mongiig n bagaduulchixaj de.sain ogood amiig n tagalchixval tsaaduul chin am uraldaad tanaixiig magtax bla.estoi xotod ongo vzemj nemj bn ene ter geed l....
    64.119.18.122
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-09-07 06:41:28
    өөр байр авч өг гээд л зүтгэ. Тэд энэ байтугай ихээр цусалж суугаа.
    64.119.21.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Тохиролцооч 2018-09-07 05:15:04
    Харин ч боломжийн сонголт саналууд тавьж байгаа юм биш үү? Далимдуулаад тэнгэрт хадсан үнэ хэлээд сууж байгаа биз.
    203.91.112.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-07 02:38:01
    ДАВАРСАН ОРШИН СУУГЧИД ВЭ. МУУ БАЙРАА ДАЛИМДУУЛААД ШАХЧИХ САНААТАЙ. ХАХАХА
    139.227.245.48
    Мэдэгдсэн Хариулах
    • Суугч 2018-09-07 14:42:45
      Лалараа алуучихав даа.
      103.57.93.159
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-07 02:30:11
    Хэвлэлийхэн барилга ашиглах хугацаа дууссан гэх үгийг их хэрэглэх юм уг нь чанартай барилга 100-120 жилийн дараа чанарыг үзэх шаардлага гардаг гэж үздэг
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-07 02:19:17
    Эсэргүүцээд байгаа нөхөд яг үнэндээ энийг л хүсч байгаашд. Хэдэн халтар цаас авах гээд л үхэлдээд байсан. Одоо ил болчихлоо. Яаж мөнгөө авна даа.
    66.181.168.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkks 2018-09-07 02:08:52
    Oorsdiin baisan barilgaa nuraagaad dahiad shineer barih geheer eserguutseed baigaag oilgohgui bn. Manaid ch yum hiij baigaa bolgonoo niilj baigaad dardag bolj d...
    103.26.195.247
    Мэдэгдсэн Хариулах