У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр хоёр юу шивнэлдэв
У.Хүрэлсүх Улаанбаатарт ирж гэнэ, цаана чинь. Үсчин орж гадаад төрхөө анхаарч гоё болчихоод намынхаа байр руу явж, тэндээсээ Ж.Энхбаяртай уулзаж шөнийн 02.00 цаг хүртэл тэд ярилцсан талаар нэгэн сайтын сурвалжлагч гэрэл зургаар баримтжуулан тавьсан байх юм. У.Хүрэлсүхээс чухал асуудал өчнөөн олон байхад өглөөнөөс эхлэн түүнийг дагаж мөрдөж мөшгисөн гэхээр хэвлэлийнхэн ч тэр, ард түмэн, намынхан нь ч түүнийг ямар их санасныг илтгэж байгаа биз.

У.Хүрэлсүхийн асуудлыг энд хүргээд орхие. Хамгийн сонирхол татаж байгаа асуудал нь Ж.Энхбаяртай юун тухай ярилцсан бэ гэдэг асуудал. Шөнийн 02.00 цаг хүртэл тэр хоёрт аминчлан ярих асуудал байсан нь илүү сонирхолтой санагдаад байгаа юм. Тэгвэл уулзалтын гол зорилго өчигдөр бараг л тодорхой болчих шиг боллоо. Ж.Энхбаяр гишүүн өчигдөр БОХХАА-н байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр үг хэлсэн юм. Тэрбээр, Х.Баттулга сайдыг сайдын суудлаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байхдаа МАН АН-ыг олонхи байхдаа Засгийн газартаа урьж байсан.

Та нар ч гэсэн тэгж урих ёстой гэх утга бүхий үг хэлж орхив. Тэгэхээр тэдний уулзсан зорилго энэ юм биш үү. Я.Содбаатар гишүүн ч АН-тай нэгдэхэд болохгүй гэх газар алга хэмээн ярьж орхисон бүүр “аазгай” хөдөлгөөд байх болов. У.Хүрэлсүх улс төрд эргэн ирэх гэж, бүр болоогүй сайдын суудалд суух гэж санаархаад яваа юм биш үү. Энэ санаагаа ч Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарыг үй зайгүй үерхэж явсан найзуудаараа дамжуулан УИХ дээр цухуйлгаж эхлээд байгаа бололтой. Ямартай ч ингэж хардах үндэслэл чамгүй олон болоод байна. У.Хүрэлсүх гэх “мужик” улс төрд эргээд иржээ. Одоо ч олон “гоё” юм болно доо.

Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin x 2015-01-21 11:55:28
    taarsan taar shuudainuud. bie biendee yu zovlodog ym boldoo.ene zaluugiin etceg n arai deer zovloh bizdee.
    220.245.169.143
    Мэдэгдсэн Хариулах
  • zub hun 2014-05-16 03:24:16
    setguulch nar gej er ni joohon bodoj ug usgiin aldaagaa saitar hyanaj bichij baimaar yum daa
    202.179.11.34
    Мэдэгдсэн Хариулах
  • 22 tovchoond shine hotiin toviin urd 2 g 2014-05-15 10:56:45
    22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103
    103.23.51.9
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-05-15 06:40:10
    Hyrleed amjil hysie
    91.109.6.64
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-05-15 03:33:47
    Урагшаа харж хөгжлөө бодох юм бол 2р том нам хамтарж л засаг барисан нь дээр. Тэгэхгүй бол энэ Э/З сүйрлээ шд
    103.11.192.34
    Мэдэгдсэн Хариулах
  • наранхүү 2014-05-15 02:54:13
    сэтгүүлч нар эрэн сурвалжлагч байх л даа гэхдээ хувь хүний ажи л амьдралд хэт халдаж таамаг дэвшүүлэ байдгаа болимоор юм аа
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • саманд 2014-05-15 02:52:19
    их хурлын гишүүдийн авирлаж байгаа аьир арай дэндэнээ.яагаад баасанхүү тэмүүжинг огцруулахаа болив.энэ сэтгүүлч нар хоёр хүний ярьсан яриаг мэдчихдэг яасан айхтар далдыг харж сонсдог болоо вэ.сэтгүүлч нараа энэ хов живээ одоо боли од аливаа зүйлд бодитоор
    103.26.194.10
    Мэдэгдсэн Хариулах