Монголын үндэсний их сургуулийг МУИС-тай андуурах тохиолдол гарсаар олон жил болжээ.
Монгол Улсын их сургуулийн нэрийг овжин залжин байдлаар ашиглаж, рекламаа хийж, элсэгчдийг элсүүлж, иргэдийг төөрөгдүүлдэг энэ сургуульд хууль гэж үйлчилдэггүй. Нэршилийг нь солих талаар үе үеийн сайдууд шаардаж, яам нь шүүхдэлцсэн ч ялагдаж байсан удаатай юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ “Би сайдын ажил авсан цагаасаа Монголын үндэсний их сургуулийн нэрийн асуудалтай холбогдож байна. "National university" гэдэг бол тухайн улсын брэнд. Зах зээлийн шуурга дундуур гэх юм уу хуулийн цоорхой ашиглаад ч гэх юм уу "Монгол Улсын Их сургууль"-ийн улсын гэдэг үгийг үндэсний болгон өөрчлөөд л сургуулиа нэрлэчихсэн байна. Үүнийг англи хэл рүү орчуулахад яг адилхан болж буй учир гадаад, додоодод андуурагдах тохиолдол олон гарч байна.
Энэ нэршил нь хүмүүсийг маш их төөрөгдүүлдэг. Орон нутгаас Монгол Улсын Их Сургуульд орлоо гэж ирсэн чинь Монголын Үндэсний Их сургууль байсан байна гэх зэрэг гомдол мэдээлэл надад ирсэн. Сургуулийнхаа нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, зарим тохиолдолд МУИС гэж андуурах мэдээллийг иргэдэд өгч байна.
Тус сургуулийг нэрээ солих талаар бид хөөцөлдөж, шүүхдэлцсэн. Шүүхийн өмнө БСШУСЯ хүчин мөхөсдөж ялагдсан байгаа. Тиймээс эцсийн бүлэгт бид тус сургуулийн хөтөлбөрийн атестачлал болон багш нар нь үндэсний хэмжээний сургуулийн багш нар шиг ажиллаж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулж ажиллана.
Сургуулийн байшин барилга л нэмэгдэж буйг харж байна. Сургалтын агуулга, чанарыг сайжруулах чиглэлээр иж бүрэн юу хийж байна вэ гэдгийг энэ хичээлийн жилд анхаарна. Шаардлага тавина. Энэ сургуулийн нэршил нь бүхэл бүтэн дээд боловсролын бүтцэд сөрөг үр дагавар авчирч байна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn