Хохирогчийг буруутгадаг “шударга ёс”

Шударга ёсыг Монголоос хайгаад олохгүй. Тэр үнэнтэй хамт аль эрт сөнөжээ. Шударга ёс гэдэг уг нь үнэний хэмжүүр. Гэтэл бид үнэнийг худлаар будаж үгүй болгоод, оронд нь үлгэр зохиогоод сурчихаж. Шударга ёс гэдэг нөгөөтэйгүүр хариуцлага. Гэтэл хариуцлагатай эсвэл хариуцлага хүлээдэг хүн нэг ч алга. Шударга ёс ийнхүү устав. Манайд шударга ёсны баг өмссөн улстөрчид, “Шударга ёсыг тогтооно” гэж цээжээ дэлдэгч түшмэлүүд бол бий. Цаасан дээр бичсэн уриа, лоозон ч зөндөө. Харамсалтай нь тэд дүр эсгэсэн шударга ёсыг л бий болгож ирэв. Эргэлзэж, тээнэгэлзэж, бас шүүмжилж байгаа хэсэг бий. Гэвч тэд тун цөөхөн, дээр нь хүчгүй.

Жишээ, баримтыг аваад үзье. Тухайлбал, жирийн иргэн ямар нэг хэрэгт холбогдоход хууль, шүүхийнхэн хурдан хөдөлж, яллах талыг нь бариад шийдвэрлэчихдэг. Эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгэнтэй холбоотой бол хэргийг удаашруулж, чирэгдүүлнэ. Энэ хооронд хохирсон иргэнийг харлуулсан мэдээлэл цацдаг жишиг тогтжээ. Хэрэв хэн нэг хохирогч машинд мөргүүлж амиа алдсан бол тэр нөхөр засрахгүй архичин, ууж яваад машины урдуур өрөө гүйгээд орчихсон, бараг л амиа хорлох гэж өмнүүр нь орсон гэх аятай мэдээлэл цацдаг. Хүчиндэх гэмт хэргийн золиос болсон охид, бүсгүйчүүдийг өөрөө өдсөн, зөвшөөрсөн гэхчлэн ойлгуулна. Зодуулж амиа алдсан нэгнийг өөрөө хүн зодож яваад юм мөргөж унаад нас барсан гэх жишээтэй. Албан тушаалтнуудын үйлдсэн авлига, албан тушаалын хэрэгт ял сонссон хүн үгүй. Төрийн мөнгийг идсэн уусан, оффшорт нуусан гэх хэргүүд ч адил. Энэ бол иргэд нь хохироод дуусдаг, хохирогчийг буруутгадаг “шударга ёс” тогтсоны илрэл юм.

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэж заасан. Мөн Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар “Шударга ёсны зарчим”-ыг хуульчилсан. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн конвенцийн I зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш эрхээ эдэлж байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой”. X зүйлд “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэжтус, тус заасан байдаг. Харамсалтай нь энэ бүхэн хэрэгждэггүй. Дүр эсгэсэн “шударга ёс” махны машин шиг ажиллаж ирснийг сүүлийн үед гарсан нийгмийг түгшээсэн гэмт хэргүүд нотолно.
 

МОТОЦИКЛЬТОЙ ИРГЭН “АМИА ХОРЛОХ” ГЭЖ Н.НОМТОЙБАЯРЫН МАШИНЫГ МӨРГӨСӨН ҮҮ?


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн оны есдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Түлүүгийн давааны орчим, Дондогийн булаг гэдэг газарт “Land Cruiser-200” машинтай явахдаа мотоцикльтой хүнийг мөргөж, хохирогч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан хэрэг гарсан байдаг. Тухайн үед Н.Номтойбаяр “Мотоциклийн жолооч согтууруулах ундаа хэрэглэснээс эсрэг урсгал руу орж ирж, автомашин мөргөснөөс осол гарсан. “Орхон аймгийн эмнэлэгт хүргүүлж, яаралтай арга хэмжээг авсан боловч харамсалтай нь нас барсан” гэсэн.

Тэгвэл үүний дараачаас “Мотоциклийн жолооч эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьсан. Биеийн байдал нь сайжирсан ч тухайн эмнэлэгт компьютер оношилгоо, томографик байгаагүй учраас өөр эмнэлэг рүү зөөвөрлөх явцад нас барсан гэхчлэн хохирогчийг буруутгасан мэдээллүүд цацагдсан. Тухайлбал, хохирогч архи хэтрүүлэн ууж, мотоцилиор урсгал сөрөн хурдтай давхиж яваад сайдын машиныг мөргөсөн нь бараг л санаатай “амиа хорлолт” байсан юм шиг. Эцэст нь Н.Номтойбаяр харин ч эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн, эмнэлэг нь тоног төхөөрөмж муутайгаас хохирогчийг өөр эмнэлэг рүү зөөвөрлөх явцад нас барсан болж хэрэг хаагдсан.
 

ХҮЧИРХИЙЛҮҮЛЖ АМИА АЛДСАН 13 НАСТАЙ ОХИНЫГ АРХИЧИН БАЙСАН ГЭЖ ГҮТГЭВ


Өнгөрсөн жил хичээлийн шинэ жилийн баяр дөхөж, хэн хүнгүй хөл хөөр болсон наймдугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Очир төв” ХХК-ийн зочид буудалд 2-3 залуу 13-хан настай охиныг бүлэглэн хүчирхийлж, бэлгийн дур хүслээ гаж байдлаар хангаж, ам руу нь архи цутган амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Энэ хэрэг эхнээсээ хохирогчийг буруутгах тал руу хэлбийж, зарим сонин, сайтаар амиа алдсан бяцхан охиныг архичин байсан мэтээр мэдээлэл цацсан гашуун явдал бий.

Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад нэг бус цахим сайт, зарим сонин “13 настай охин архины хордлогоор нас барсан”, “Биеэ үнэлэгч байжээ”, “гэр оронгүй тэнэмэл охин байжээ”, “Талийгаачийн биед ямар ч шарх сорви байгаагүй гэнэ”, түүнчлэн гэмт хэрэгтнүүдийн насыг дарж “18-20 настай залуус байжээ”, “Хүүхэд нэгийгээ алсан хэрэг” гэхчлэн худал мэдээлэл цацсан. Ээж нь охиныхоо цогцсыг харахад уруулын дотор тал язарсан, үүдэн шүд хөдөлсөн, хамрын яс хугарсан нүд халтирам байдалтай байсан атал шүүх эмнэлгийн дүгнэлтэд тэр тухай үг, үсэг ч байгаагүй. Нүдээр харахад бодитой харагдаж байсан зүйлүүд дүгнэлтэд байгаагүй гэхээр дотор эрхтэн нь ямар хэмжээнд шинжлэгдсэн бэ гэдэг эргэлзээтэй. Хэргийн зүйлчлэл ч үүнээс үүдэн буруу явж хэрэг эцэслэгдээгүй байна.


Д.ГАНТУЛГАТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ ХОХИРОГЧ Ч.НАРАНЗАЯАГ БУРУУТГАВ


УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой хүчингийн гэмт хэрэг өнөө хүртэл нэг мөр болж шийдэгдсэнгүй. Хувь хүний биеэ авч явах байдалтай холбоотой гэж нэг хэсэг нь үзсэн бол өөрөө “Цэвэр улс төрийн зорилгоор намайг хүчиндэгч болгочихлоо. АН-ын гишүүд дэмжигчид энэ мэдээллийг хэрхэн цацаж байгаагаас үүнийг харж болно.Би эцсээ хүртэл явна” гэж мэдэгдсэн.

Түүнийг шалгах ажлыг МАН эрх мэдлээр далайлган сааруулж ирсэн. Эцэст нь олон нийтийн шахалтаар эрхэм гишүүн өөрөө огцрох хүсэлтээ өгөхөд УИХ дахь бүлгийн гишүүд нь намынхаа нэр хүндийг хамгаалж хойшлуулж байв. Энэ хүртэл гарсан мэдээллүүдэд хохирогчийг согтууруулах ундаа хэрэглэж шоудсан, мөнгө нэхсэн гэхчлэн буруутгажээ. Тэгвэл хохирогчид шүүх эмнэлэг Д.Гантулгын захиалгаар дүгнэлт гаргаж, эд мөрийн баримтыг устгасан талаар АТГ-т хандсан юм. Шүүх хурал мөн л эцэслэгдээгүй.
 

ТАЛИЙГААЧИЙГ “ШҮҮСЭН” ШҮҮХИЙН ДҮГНЭЛТ


Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нэгийнхээ аминд хүрсэн хэргийн шүүх шинжилгээний дүн гараагүй атал гарсан мэтээр мэдээлэх болов. Тэр нь хэрэгтнийг хамгаалж, хохирогчийг буруутгасан өнгө аястай. Тодруулбал, хэргийн халуун мөрөөр хэвлэлүүд албан тушаалтай холбоотой маргаан гарсаныг бичсэн атал шүүх эмнэлэг “Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэн нар н.Лхагвасүрэн гэдэг хүн тамхи татсанаас үүдэлтэй маргасан”-ыг тогтоосон гэхчлэн мэдээлээд байна. Мөн хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоох байтал эсрэгээрээ талийгаач нь Б.Махбалыг зодож гэмтээсэн, жолоочийнх нь биед халдаж хавиргыг нь хугалсан гэж мэдээлэв.

Тэгвэл талийгаачийн найз Т.Сайнжаргал “Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Хэрэг явдал болсноос хойших мэдээллүүдийг харахаар үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон хийсэн, бүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээлж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой“ гэв.
 

ГЭР БҮЛИЙН ДОЛООН ХҮНИЙГ ҮХЭЛ РҮҮ ТҮЛХСЭН ЭТГЭЭД ЯЛ ЗАВШЖЭЭ


Одоогоос хоёр жилийн өмнө 2006 онд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн II багийн нутагт автын осол гарч гэр бүлийн долоон хүн амиа алдсан хэргийн эзэн, холбогдогч нь тогтоогдолгүй өнөө хүрэв. Гэрчүүд хохирогчийн машиныг нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн. 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас зорчигчид бүгд шатаж амиа алдсан гэдгийг хэлдэг. Гэтэл цагдаагийнхан хэргийн газраас зугтсан машиныг олж илрүүлээгүй, гурван удаа прокурор нь солигдсоны зэрэгцээ мөн гурван удаа хэрэг хаагдсан байна. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж иржээ. Талийгаачдын ар гэрийнхэн “Энэ төрд ийм бохир хүмүүс ажиллаж байхад бид яаж амьдрах юм бэ” хэмээн хохирогчийн ар гэрийнхэн АТГ-т мэдэгдээд байна.

“Хаана шударга ёс байна, тэнд хувхай мод ч цэцэглэдэг” гэж үг бий. Энэ үгийг тэртээ XII зууны үед Гүржийн нэрт яруу найрагч Шота Руставели хэлсэн байдаг. Түүнээс хойш дэлхийн улс орны тэргүүнүүд, хууль цаазын нэртэй түшмэлүүд өрөөнийхөө хана, үүдэнд бичиж тавьсаар ирсэн юм. Харин манайд үнэнийг үгүйрүүлэн хувхайруулдаг “шударга ёс” л цэцэглэж байна.
 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Л.МӨНХСАЙХАН: ХОХИРОГЧ Ч ГЭСЭН ШУДАРГА ЁСЫГ Л ХҮЛЭЭДЭГ

/Хууль зүйн ухааны доктор, өмгөөлөгч/

-Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгалаа олсон “Шударга ёсны зарчим” нь эрх, үүргийн нэгдлийг хангах ёс суртахуун, эрх зүйн шинжтэй бөгөөд нийгэмд хувь хүний гүйцэтгэх үүрэг ба түүний нийгмийн байдал, эрх ба үүрэг, гэмт хэрэг ба шийтгэл, хөдөлмөр ба хөдөлмөрийн хөлс, гавьяа зүтгэл, зөвшөөрөгдсөн байдал түүний хоорондын нийцлийг хангахад чиглэдэг. Гэмт явдал бол өөрийн хувьсал өөрчлөлт бүхий нийгмийн үзэгдэл учир бусдын эрхийг хохироохоос сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар зарим эрх чөлөөг хамгаалдаг.

Гэмт хэрэгтэн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч хоёул нийгмийн гишүүн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга ёсны зарчмын дагуу явагдаасай гэж аль аль нь хүсэх эрхтэй. Энэ эрхийг хангахад хууль, хяналтын байгууллагын ажилтнуудын хараат бус үйл ажиллагаа, тэдний ёс суртахуун чухал ач холбогдолтой.
 

Х.ОЮУНЦЭЦЭГ: ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ ГАЗРЫГ СЭРГЭЭЕ

/Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн/

-Хохирсон иргэдийн эрхийг хамгаалах ТББ, холбоо, хөдөлгөөнүүд нэгдэж, тэмцэж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Цагдаагийнхан хэрэг бүртгэл хийж, бүх материалыг цуглуулаад холбогдох шатанд шилжүүлдэг ч шүүх, прокурорын шатанд шударга шийдвэр гарна гэж итгэх аргагүй. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст л үйлчилдэг ялзарсан тогтолцоо бий болгочихсон.

Манай улс Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн хууль шүүхийн өмнө тэгш байх эрх, амьд явах эрх, Монгол Улсын нэгдэж орсон НҮБ-ын Хүний эрхийн конвенц дахь заалтуудыг хэрэгжүүлдэггүй. Хохирлыг тогтоодог,.үнэлгээ хийдэг газар алга. Прокуорорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээж байгуулмаар байна. Өмнөх системийн үед байсан Ардын хянан шалгах хороотой адил тогтолцоо хэрэгтэй байна.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жж 2018-09-06 14:59:36
    Зов асуудал хондож бичжээ
    185.122.133.20
    Мэдэгдсэн Хариулах
  • эх оронч 2018-09-06 13:27:35
    Шvvх цагдаа шударга есыг алдагдуулбал иргэд еерсдее шударга есыг тогтоодог байна. Ингэхдээ амийг амиар, цусыг цусаар гэсэн дундад зууны нийгмийн vзэгдэл болно.
    150.129.142.35
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-09-06 00:06:34
    Si Zin Fin shig erenhiilugchtei bolohson.Tegvel uuriin hunii nam geltgui buh gemt heregtnuudiig yllaj turiig tseverlehsen.
    112.72.11.104
    Мэдэгдсэн Хариулах
  • hohirogch 2018-09-05 20:57:43
    yugee hutsaad bga be? hun alsan l bol alsan!!!!
    85.105.85.207
    Мэдэгдсэн Хариулах
  • АНы 21 зууны хэлмэгдүүлэгчид 2018-09-05 17:09:03
    Төрийн дээр Шүүх, Шүүхийн дээр АН гэж болоод 10 гаруй жил болж байна. АНы ярагчдын ачаар 21 зуунд Зоригийн хэргээр 2 гэм зэмгүй ард шоронд амьдын тамд унсан
    50.226.17.98
    Мэдэгдсэн Хариулах
  • MONGOL 2018-09-05 14:24:54
    aRD İRGED Nİ UHER SHİG SUUGAAD BVAL ,NADAD L BOLOOGUİ GEED DUUGUİ BGAAD BHAAR İİM BOLJ BGAAN , TSEMTSEH HEREGTEİ MONGOLCHUUDAA
    85.111.55.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Ичээч 2018-09-05 13:43:50
    Баттулга Хүрэлсүх 2 жүжиг тавьж суудалд суучаад одоо өдөж бугласан авилга, шүүх, цагдаагийн хувалзнуудаа хагалж монгол төрийг цэвэрлээч
    202.126.89.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2018-09-05 12:44:16
    60 тэрбум МАФ-н толгойлогч хятад М.Энхболд харамсаж байна гээд хэргээс мултарч байгаатай адил Махбал бас харамсаад өнгөрнө дөө.
    150.129.142.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-05 12:42:34
    Арайчдээ монгол орныг ийм замбараагүй шударга биш замбараагүй болгосон хүн бол Элбэгдорж сайхан эх орон минь ийм ч болох гэж дээ
    91.141.3.73
    Мэдэгдсэн Хариулах
  • энээ 2018-09-05 07:20:53
    ЭНЭ Шүүх ,цагдаагийнхныг БҮГДИЙГ НЬ СОЛИВОЛ ТААРНА
    202.179.25.100
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-05 06:46:26
    Номтойбаярт ердөө жилийн нас үлдсэн,яагаад гэвэо тэр буруу хүнээ дайрч бас уучлал гуйгаагүй.Та бүхэн харж л байгаарай
    202.9.41.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-09-05 04:00:36
    Шүүх прокурорын цалинг багш эмч нарын цалинтай адилхан болгох хэрэгтэй. Их цалин аваад шударга ажиллаж бгаа юм алга даа. Сахил хүртээд шал дордов гэгч болж байн...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-05 03:48:26
    Номтойбаяр сайд хүн алсанч огцрохгүй байна. Төр байна уу
    66.181.168.83
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-09-05 03:41:30
    ЦАГДААГААР ДҮҮРЧ БАЙГАА ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ДАХИАД ЦАГДАА НАР ХЭРЭГТЭЙ ЮМ ГЭЖ ҮҮ??? ТЭГЭЭД Ч ТЭДНИЙ ДОТОР ХОЁРДМОЛ СУЛ НӨХДҮҮД ОЛОН ШҮҮ???
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-05 03:21:15
    Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг шударга хүмүүсээр маш яаралтай байгуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол шүүхийн шинжээчид, мөрдөн байцаагч нар даварлаа !...
    103.10.21.83
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-09-05 03:44:00
      МӨРДӨН БАЙЦААГЧ НАРТ НЬ БАЙГАА ЮМ БОЛОВ ???ТОГОЛЦООНДНЬ БАЙГАА ЮМ УУ???
      202.9.43.68
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-05 02:26:42
    за яах вэ дээр бурхан гэж нэг юм харж л байгаа шударга бусын хонгилыг би болгогч худлаа яригч элбэгдоржийг шонд дуужилсэн цагт шударга ес тогтоно
    202.9.42.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Прокурорын байгууллагыг тарааж дахин шин 2018-09-05 01:47:58
    Монголын прокурорын байгууллага байхгүй нь хамаагүй дээр. Бүүр өмхийрчихсөн. Шүүхч прокурор нь багш эмчтэй адилхан цалинтай байх ёстой. Иргэдээ ингэж ялгаварла...
    64.119.17.75
    Мэдэгдсэн Хариулах
  • azaa 2018-09-05 01:22:58
    nvgel nvdeeree...
    66.181.191.216
    Мэдэгдсэн Хариулах