“Моннис”-ийг Японы хөрөнгө оруулагч компаниудад нь “ховлоно” шүү
Дахин төлөвлөлт нэрийдлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байсан 150 гаруй айлын газрыг нь “булааж дээрэмдсэн”  “Моннис” группийн охин компани болох “Моннис урбан девелопмент” компани өнөөдрийг хүртэл хоёр блокон байр ашиглалтад оруулж чадахгүй таван жил боллоо.

Аргаа барж, тэвчээр нь барагдсан иргэд өнгөрсөн долоо хоногоос эхэлж суулт зарлаж, эсэргүүцэл илэрхийлсээр байгаа юм. Гэвч ямар ч амжилтад хүрэхгүй байна.

Хамгийн гол нь тэд “Моннис” группийн ерөнхий захирал Б.Чулуунбаатар, санхүү эрхэлсэн дарга Нарантуяатай уулзах гэж олон жил хөөцөлдсөн ч ганц удаа уулзаагүй байгаа юм.

Өчигдөр гэхэд Нарантуяа даргатай нүүр тулан биечлэн уулзахаар “Моннис” группийн гадаа 14.00 цагт очсон байна.

Гэвч бас л хүлээж аваагүй элдэв шалтаг тоочжээ. Тухайлбал, Нарантуяа дарга нь өвчтэй эмнэлгээр явж байгаа гэсэн бол Б.Урантулга дарга нь барилгын бараа бүтээгдэхүүнээ худалдаж авахаар хөөцөлдөж явна гэж худлаа хэлжээ. Гэвч өчигдөр 100 айл дахь барилгын зах амардаг учраас худлаа хэллээ хэмээн хөгшүүл бухимджээ.

Хүйтрэхээс өмнө байрандаа орох гэж тэмцэж байгаа иргэдийн хувьд хоёр хоног харзнахаар шийджээ. Үнэхээр бартераар барилгын материал худалдаж авах хүртэл хэл ам хийхгүй байя гэж хоорондоо тохиролцсон байна. Хэрвээ дахин худлаа хэлээд байх юм бол төв оффисынх нь гадаа өлсгөлөн зарлаж хэвтэнэ гэцгээв.

Өнгөрсөн баасан гарагт хийсэн цуглааны үеэр “Моннис урбан девелопмент” компанийн дарга Б.Урантулга ийм тайлбар өгсөн юм.
 
Б.Урантулга: Эхний байрыг барьж дуусгахад 900  сая орчим төгрөг хэрэгтэй байна


“Одоо баригдаж байгаа барилгыг дуусгах хугацааг ирэх арваннэгдүгээр сар хүртэл гаргасан байгаа. Барьж дуусгахад үнийн дүнгээр 900 сая төгрөг хэрэгтэй болоод байна.

Тэр мөнгийг олохын тулд манай компани зарим компаниудтай бартераар гэрээ хийх, эсвэл машин тэрэг худалдаж авсан барилгын компаниудаас оронд нь бараа бүтээгдэхүүн худалдан авч дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжинд энэ сард 100-150 сая төгрөг олохоор ажиллаж байна. Бас манай компанийн татвараас хаасан байгаа. Тэрийгээ нээлгэхээр Нарантуяа дарга хөөцөлдөж байгаа” гэв

Энэ тайлбараас нь сонсоход үнэхээр харганы тоос нүүж, эсгий хийхийн үлгэртэй ижил сонсогдож байв. Ийм тайлбар сонссон иргэд бухимдахаас яах билээ дээ.
 
Өндөр настан Г.Диймаа: Биднийг хохироож байгаагаа ойлгож байгаа хүн байна уу
 
“Та нар байр сав барьж өгч чадахгүй байсан юм бол анхнаасаа яах гэж дахин төлөвлөлт гэж бидний газрыг дээрэмдсэн юм бэ. Бид газраа буцааж авъя, эсвэл эндээ ирж гэрээ барьж сууя. Ямар хэцүү ярвигтай улс бэ.

Олон хүнийг орох оронгүй болгож хохироож байгаагаа мэдэж ойлгож байна уу та нар. Хүний өмч хөрөнгө буулгаж хаячихаад өнөөдрийг хүртэл тэр ерөнхий дарга нар чинь уулзсангүй. Компанийн чинь гадаа очиж хононо шүү. Өлсгөлөн зарлаж, амь насаараа дэнчин тавина шүү.

Өнөөдөр бид нартай наад Нарантуяа чинь уулзана гэсэн чинь хаа байна. Яах гэж ингэж худлаа хэлдэг юм бэ. Та гурваас өөр хүнтэй уулзмаар байх юм. Та нар юугаа ч мэдэхгүй, дарга нарынхаа үгээр явдаг юм  байна. Тэгээд худлаа томрох юм. Чи группийн нягтлан гээд томроод байсан.

Гэтэл Нарантуяа чинь бүх санхүүгээ атгадаг юм билээ. Яах гэж ингэж худлаа хэлдэг юм бэ. Тэр Нарантуяа чинь бид нартай уулзана гэж албан бичиг өгсөн. Гэтэл ингээд худлаа хэлээд ирэхгүй байна. Яагаад ингэж элэг барьж байдаг юм бэ. Нэг бол бид нар байраа авмаар байна, эсвэл газраа авъя. Бид нар энэ цаасаар чинь яадаг юм бэ” гэж хоолой зангируулан гомдлоо илэрхийлэв.
 
Д.Ринчендаваа: “Моннис”-ийг болохгүй бол Японы хөрөнгө оруулагч компаниудад нь “ховлоно”


Ард иргэдээ төлөөлж яваа төлөөлөгч, дарга Д.Ринчендаваа “Б.Урантулга дарга надаас гуйгаад байгаа юм. Жагсаал цуглаан хийлгэхгүй байлгаач гэж гуйсан. Би өөрсдийнхөө төлөө тэмцэж байгаа хүмүүсийг яаж мэдэх билээ дээ. Тэгээд ч бид албан бичгээ өг гэж шаардсан.

“Моннис” гэж нэртэй том компани байж 900 сая төгрөг шийдчихэж чадахгүй, үнэндээ арчаагүй л гэж хэлнэ. Болохгүй бол Японоос хөрөнгө оруулж ирж, машин тэрэг оруулж ирдэг том компаниудад нь хандаж, мэдэгдэнэ шүү гэж айлгаад байгаа. Тэгж байж нэг байрыг нь ашиглалтад оруулчихвал аргатай байна. Бидэнд бүх баримт нь байгаа. Ядаж хэдэн айл нь ч гэсэн байрандаа орвол аштай юу даа.

Манай айлуудаас түрээсийн мөнгө авдаг цөөхөн айл бий. Өнгөрсөн баасан гарагийн оройдоо мөнгө нь дансандаа орсон байна билээ. Байрны бохир, дулааны шугмын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй.  Манай 14 дүгээр хороонд бас дахин төлөвлөлтөөр хэдэн айлыг байранд оруулж өгсөн “Бүрд” гэж компани бий. Тэндээс л бохир шугмын асуудлаа шийдэх гээд шийдэж чадахгүй байгаа юм шигээ.

Өнгөрсөн баасан гарагт бид нар цаг гаруй Нарантуяа даргыг нь хүлээсэн. Ирээгүй. Өчигдөр бас ирсэнгүй өвчтэй зовлонтой эмнэлгээр явна гэж утсаар ярьсан. Хэрвээ бидний санал шаардлагыг хүлээж авахгүй бол бид оффисынх нь гадаа өлсгөлөн зарлана” гэв.

Ийнхүү өнөөдөр дахиад л тэд цуглаж цаашид яах ийхээ шийдэхээр болжээ. Хүйтрэхээс өмнө л байрандаа орохыг хүсч байгаа юм.


 



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-09-05 08:42:58
    Luivarchin kompany
    150.129.143.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Гадт 2018-09-04 15:41:34
    Наад Моннис гэдэг чинь хулхи хэдэн хулгайчтай ба тэдэнд хэн туслахгуй байх аа. Тэгээд ч чадахгуй юмаар барилга бариулах гэдэг улгэрийн далай биз.
    103.212.118.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-04 10:29:58
    цөөхөн хэдэн орон сууцаа ашиглалтанд оруулчиж чадахгүй арчаагүй компани бэ. Иргэдийг ингэж зовоох гэж.
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайнбаяр 2018-09-04 07:51:41
    АН-ын Сайнбаяр гэж нэг салбаганасан залуу бий. Тэр нөхрийн хийсэн балаг даа. Лай ланчигийг нь Моннис үүрч яваа.
    122.201.17.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-04 06:40:25
    Улаан гишүүн хамааралтай
    66.181.177.188
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2018-09-04 05:00:58
    Олон хүнийг хохироож байгаа нь үнэн бол муу л байна даа!!! "Үйлийн үр" гэж айхтар юм байдгийг ухаарч, алдаагаа бушуу засах нь зүйтэй дээ!!!
    66.181.160.7
    Мэдэгдсэн Хариулах
  • novshnuud  2018-09-04 03:56:28
    yachihsan balai yumnuud ve ene olon irgeniig ingej argagui baidald oruulaad.
    103.229.122.4
    Мэдэгдсэн Хариулах